MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Oрчин үеийн тоон технологиор хийгдсэн анхны радио станц Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг болон РТҮС УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл нар Баян-Өлгий аймгийн Радио, Телевизийн Сүлжээний Газарт ажиллаа.

Анх Чехословак улсын тусламжтайгаар 1965 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Өлгий” радио өргөн нэвтрүүлгийн станц нэртэй ашиглалтанд орж төвийн радио өргөн нэвтрүүлгийн 1–р программыг Монгол орны баруун хэсэгт дахин дамжуулж эхэлсэн түүхтэй байгууллага юм.

Одоогоор Баян–Өлгий аймгийн нутаг дэвсгэрт болон Ховд, Увс аймгийн нийт 52 сум, суурин газрын хэрэглэгчдэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн нэг, хоёрдугаар сувгийн нэвтрүүлгийг болон өргөн нэвтрүүлгийг хүлээн авч дахин дамжуулах, орон нутгийн казак хэлний нэвтрүүлгийг дамжуулах чиглэлд 17 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Мөн Монголын үндэсний олон нийтийн телевиз болон арилжааны телевизүүдийн нэвтрүүлгийг аймгийн төв болон сум суурингуудад байгаа 50-200 Вт-ын телевизийн дахин дамжуулах станцуудаар тухайн сум сууринд дамжуулж, оршин суугчдыг мэдээллээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна.

Баян-Өлгийн радио станцад далайн түвшнээс 4700 метрт өргөгдсөн Монгол улсын хамгийн өндөр 350 метрийн өндөр цамхаг ашигладаг онцлогтой. 2014 онд Монгол улсад радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх засгийн газрын тогтоол гарсан ба тус станцын радио нэвтрүүлэх станцыг орчин үеийн тоон технологиор хийгдсэн Герман улсын TRAM – 150L радио станцаар шинэчлэн сольж 2012 оны 12 сарын 12 өдөр 12 цаг 12 минутаас эхэлж анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн юм.

Бусад мэдээ

Орон нутаг дахь цахим шилжилтийг бодлогоор, бүтээгдэхүүнээр, зөвлөн туслах үйлчилгээгээр шийднэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам харьяа болон салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга,

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээнд хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

“Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын дор дараах бие даасан зөвлөх үйлчилгээнд та бүхнийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.  Материал хүлээн авах

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн эхэллээ

Анх 2013 оноос Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байсан сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан