Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

Радио телевизийн үндэсний сүлжээ

90 жилийн түүхтэй радиогийн станцад шинэчлэл хийх шаардлагатай

Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь үндэсний стратегийн гол обьект хэдий ч 2017 оноос хойш техник технологийн шинэчлэл хийгдээгүй аж. Мөн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаанаа 100 хувь бус 42.5 хувиар ашиглаж байгаа нь эрсдэл бий болгов. Тодруулбал, Радио станцын ашиглалтын зардлын 70-75 хувь нь эрчим хүчинд зарцуулагдаж байна. Техникийн сэлбэг хэрэгсэл, их чадлын ламп зэрэг нь ОХУ-д үйлдвэрлэгдэхээ больсон, захиалгаар манай улсад зориулан үйлдвэрлэж байгаагаас шалтгаалж анхны үнээс 10 дахин өсжээ. Мөн Радио станцуудын эрчим хүчний хэрэглээ их учраас орон нутаг дахь эрчим хүчний үйлдвэрүүдийн хүчин чадал хүрдэггүй. Улмаар анх суурилагдсан хүчин чадлынхаа хагасаар ажиллах болсон  нь асуудал үүсгэжээ. Уг нь үндэсний радио гэдэг бол монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдэд мэдээ, мэдээлэл тэр тусмаа гамшиг, эрсдэлийн мэдээллийг шуурхай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. МОНГОЛЫН РАДИО НИЙТ НУТАГ ДЭВСГЭР 55 ХУВЬД НЬ Л ХҮРЧ БАЙНА Гэвч радио дамжуулах техник технологи хоцорч, нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарч байгаа нь радио өргөн нэвтрүүлгийн сүлжээнд зайлшгүй технологийн шинэчлэлт хийх шаардлагатайг харуулна. Их хүчний радио нэвтрүүлэх станцуудын ашиглалтын хугацаа нь 30 орчим жил байдаг ч манай улсад хуучнаар ЗХУ-ын тусламжтай 1978-1979 онуудад байгуулагдсан станцуудын үр ашигтай ажиллах хугацаа дуусаж, сонсголын хүрээ багассаар байна. Тиймээс урт, дунд долгионы радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг DRM тоон технологид шилжүүлэх, Хэт богино долгионы радио сүлжээг DAB+ тоон радио технологид шилжүүлэх ТЭЗҮ-г боловсруулан хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсвийг батлуулах, их хүчний станцуудыг шат дараатайгаар шинэчлэх ёстойг мэргэжилтнүүд сануулсаар байна.

90 жилийн түүхтэй радиогийн станцад шинэчлэл хийх шаардлагатай Read More »

Орон даяар радио, телевизийн үйлчилгээг хүргэж буй алба хаагчид ХАБЭА сургалтад хамрагдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ нь Монгол орон даяар радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг үнэ төлбөргүй ард иргэдэд хүргэх үйлчилгээг хариуцдаг билээ. Тус байгууллага нь аравдугаар сарын 21-ний өдөр “Амжилт гарц” мэргэжлийн сургалтын төвтэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн |ХАБЭА| сургалтыг нийт ажилчдынхаа дунд зохион байгуулав. Сургалтад “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-ын Захиргаа, Телевизийн төв станц, Радио нэвтрүүлэх төв станц, Хотын шугамын радиогийн албаны албан хаагчид болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Радио телевизийн сүлжээний газрын нийт 100 гаруй ажилтан, алба хаагчид идэвхтэй оролцлоо. Энэхүү сургалт нь ажилтан, алба хаагчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг эерэгжүүлэх, ХАБЭА -н соёлыг хэвшүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт болов. Тодруулбал, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь болон хууль эрх зүйн мэдлэг олголоо. Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь Монгол орон даяар 360 тоон телевизийн станц, гадаад хэл дээрх тусгай нэвтрүүлэг дамжуулах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, Их чадлын 10 станц, 42 FM, шугамын радио, интернэт радио, телевизийн төв цамхаг, орон нутгийн 41 цамхаг, техникийн 27 цамхгийг хариуцаж ажилладаг билээ.

Орон даяар радио, телевизийн үйлчилгээг хүргэж буй алба хаагчид ХАБЭА сургалтад хамрагдлаа Read More »