MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Бүгд Найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа

“Дижитал Алматы-2024” арга хэмжээний хүрээнд (2024.02.02) өдөр Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш Сайдын зөвлөх Б.Ганбатыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат: Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд, Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдлын талаар танилцуулав.

Бүгд найрамдах Казакстан Улсын Цахим хөгжил, инноваци, сансрын аж үйлдвэрийн нэгдүгээр дэд сайд Тулейшин Кануш: Казакстан Улс төрийн байгууллагуудын хөндлөн холболт буюу интеграцыг бүрэн хийж дууссан. Иргэдэд үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг цахим платформ, нэг цэгээр үзүүлдэг. Төрийн нэгдсэн их өгөдлийг үүсгэж нэгтгэсэн учир систем хөгжүүлэлт маш хурдан, хялбар болсон талаар дурдсан юм.

Мөн төв Азийн улсууд хамтран АНУ-ын Цахиурын хөндийд “Торгоны замын инновацийн төв” байгуулснаар гарааны компаниуд олон улсын зах зээлд гарах үүд хаалгыг нээж өгсөн, улмаар хамтарсан венч сан байгуулж старт-ап команиудаа дэмжих талаар өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Казахстан Улсад нэвтрүүлж туршсан системүүдийг ашиглуулах, технологи дамжуулах, хүний нөөцийг чадавхжуулах талаар хоёр яам тодорхой төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо.

Бусад мэдээ

“КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо

ҮЙЛ ЯВДАЛ “КАНСАТ-2022” үндэсний V тэмцээний урьдчилсан загварын хэлэлцүүлэг боллоо 2022.04.23 Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаар ахлуулсан бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.05.04) Төрийн ордонд хуралдлаа

Төрийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа цахим төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, цахим засаглал, цахим шилжилтийг нэгдсэн төлөвлөлттэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг