MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдад “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ, ТЦҮЗГ, И-Монгол академи УТҮГ-ын хамтарсан баг өнөөдөр (2023.09.12) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж, аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг авч ажиллалаа.

Сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, тус газрын Сургалт хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Гантогтох нар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Цахим орчин, эх сурвалжаас мэдээ, мэдээлэл хайх”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Шинжлэх сэтгэлгээ” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо.

Мөн Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа болон иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгааг авч ажиллалаа.

Бусад мэдээ

МУ-ын Засгийн газрын хуралдаанаар “Их өгөгдлийн (Big data) сан” үүсгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа

Дэлхийн улс орнууд төрийн их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, хүн хүч зэрэг нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох

Цахим ур чадвар олгох сургалт Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Дорноговь аймгийн

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо 2022.01.13 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий