MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дэлхийн шуудан холбооны 27 дахь бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал болж байна

2021.08.14

Бүгд Найрамдах Кот-Диуар Улсын Абижан хотноо 2021 оны 8 дугаар сарын 9-нөөс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн шуудан холбоо (ДШХ)-ны ээлжит 27 дахь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хуралд манай улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Женев дэх Элчин сайдын яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК байгууллагуудын төлөөлөл цахимаар оролцож байна. Уг Их хурал нь Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд төлөвлөгдсөн хэдий ч хойшлогдож, 2021 онд “Нэг дэлхий, Нэг шуудангийн сүлжээ” уриан дор биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулсан байдлаар зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Энэ удаагийн Их хурлаар “Дэлхийн шуудан холбооны дүрэм”-д оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн батлахаас гадна Олон улсын товчооны Ерөнхий захирал болон Дэд захирлыг сонгох сонгууль болно. Нээлтийн үеэр ДШХ-ны Ерөнхий захирал Ноён Хуссейн цар тахлын үед шуудангийн салбар болон шуудангийн ажилчдыг магтан сайшааж, “Сүүлийн 18 сарын хугацаанд олон улсын шуудангийн салбарт гайхалтай өөрчлөлт гарсан бөгөөд зарим засгийн газар шуудангийн салбарыг чухал дэд бүтэц гэж зарласан.” талаар дурдаж, COVID-19-ийн улмаас амиа алдсан шуудангийн салбарын “баатрууд, баатрууд” -ыг нэг минут чимээгүй хүндэтгэл үзүүлэв. Ковид-19 цар тахлын улмаас цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжил хурдассан тул энэ удаагийн Их хурлаар шуудангийн салбарт цахим үйлчилгээний бодлого, зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Их Хурлын явцыг шууд үзэх линк: tv.upu.int

Бусад мэдээ

НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ НХАУ-ын Харбины технологийн дээд сургуулийн докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа 2022.02.15 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Мета компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлэээр хамтарна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр МЕТА компанийн Ази, Номхон далайн бүсийн оффисын төв

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх иргэдийн цаг хугацаа,