Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress)-д программ хангамж үйлдвэрлэгчдийг оролцохыг урьж байна

2022.01.23

Дэлхийн цахилгаан холбооны салбарын хамгийн том олон улсын экспо “Дэлхийн үүрэн холбооны конгресс” (Mobile World Congress) 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд Испанийн Вант Улсын, Барселона хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тус экспод бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан таниулах, бизнесийн түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгоор “IBM”, “META”, “MICROSOFT”, “HP”, “HUAWEI”, “GALAXY” зэрэг дэлхийн томоохон технологийн салбарын 1800 гаруй компаниуд жил бүр оролцдог.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын санаачилгаар уг арга хэмжээнд Монгол Улсаас нэгдсэн зохион байгуулалттайгаар анх удаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд хамтран оролцохоор төлөвлөж байна.
Иймд тус арга хэмжээнд оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд, үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (fr@mddc.gov.mn, 260636)-тэй холбогдоно уу.

Бусад мэдээ

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн үйлчилгээг иргэдэд хаанаас ч ойрхон, шуурхай үзүүлэх “ХУРДАН” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганы хүрээнд ЦХХХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” төвийн үйл ажиллагааг иргэдэд танилцууллаа. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд төрийн үйлчилгээг ХААНААС Ч ОЙРХОН хүргэх “ХУРДАН” төвийн тухай танилцууллаа. Хүн, хуулийн этгээдэд нийтдээ 440 гаруй төрийн үйлчилгээг үзүүлэх “ХУРДАН” төвийн 110 гаруй цэгийг нийслэл, орон нутагт байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр сумын иргэд заавал аймгийн төврүүгээ явж төрийн үйлчилгээг авах бус сумаасаа төрийн бүх төрлийн үйлчилгээг авдаг болно. Нийслэлийн иргэд заавал нэг цэгийн үйлчилгээний төвийг зорих бус гэрийнхээ гаднах киоск машинд иргэний үнэмлэхээ уншуулаад төрийн үйлчилгээг ХУРДАН, ШУУРХАЙ авч эхлэх юм. Түүнчлэн хилийн чанадад байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраас төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр ажиллах ХУРДАН төвийн цэгүүдийг энэ гуравдугаар сараас эхэлж нийслэл, орон нутагт үе шаттайгаар нээх юм.

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

ҮЙЛ ЯВДАЛ ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ 2022.08.19 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн тул эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулна. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлөвүүд харагдах юм. Хамран сургах тойрог тодорхойгүй /24 цагийн дараа дахин нэвтэрч үзнэ/ Шууд хүсэлт баталгаажуулах боломжтой Хянагдаж байгаа /элсэлтийн комиссууд системийн тохиромжтой ажиллаж байгаа/ Түр түдгэлзүүлсэн /гарцаа байхгүй биечлэн уулзах, тухайн хаягт бүртгэлтэйгээ албан ёсоор батлах шаардлагатай/ Бүртгэхээс татгалзсан /энд мөн адил биечлэн уулзах шаардлагатай/ Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ. Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эрхэмсэг Хатагтай Фиона Блайтыг өнөөдөр /2024.03.28/ хүлээн авч уулзлаа

Уулзалтаар Н.Учрал сайд Британи Улс цахим засаглалын индекс болон Үндэсний кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг тул цаашид дээрх чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлэв. Элчин сайд Фиона Блайт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийн бодлого, үйл ажиллагаа богино хугацаанд бодит үр дүнд хүрч байгааг сайшааж, цаашид хоёр орны цахим засаглал, кибер аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.