MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Европын холбооны цахим орчны зохицуулалт” туршлага судлах семинар зохион байгуулагдаж байна

Олон улсын харилцаа холбооны институт, Каллен олон улсын судалгааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй “Mongolia Forum” зохицуулагчдын олон улсын арга хэмжээний хүрээнд Европын холбоонд мөрдөгдөж буй “Цахим зах зээлийн тухай хууль” (DMA) болон “Цахим үйлчилгээний тухай хууль” (DSA)-тай танилцах, туршлага судлах зорилго бүхий “Европын холбооны цахим орчны зохицуулалт” сэдэвт семинар өнөөдөр (2023.07.05) зохион байгуулагдаж байна.

Семинарт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Интернэтийн үйлчилгээ эрхлэгчид, Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч 20 гаруй байгууллагын 70 орчим төлөөллүүд оролцож байна.

Уг семинараар цахим үйлчилгээ, хяналтын талаарх хуулийн зохицуулалтыг танилцуулж, хууль бус контент, платформын нөхцөл шаардлагыг зөрчсөн тусгай ангиллын контентыг шийдвэрлэх, зар сурталчилгааны заавар зөвлөмжийн системийн үйлчилгээ, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн засаглал, шинэ технологи, хяналтын хууль эрх зүйн орчинг сайжруулахад нэгдсэн ойлголтыг бий болгох, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Бусад мэдээ

ЕСИМ ЭЛХАН-КАЙЛАР: МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй өнөөдөр /2023.06.08/ уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Азийн Хөгжлийн банк нь Монголд олон салбарт цахим шилжилттэй холбоотой төсөл

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус, бие даасан үйл ажиллагааг хуулийн хүрээнд бодлогоор дэмжин ажиллана 2022.09.08 Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал