MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бүгд Найрамдах Франц Улсын Талес Алейна Спэйс компанитай харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 10 дугаар сард байгуулсан. Энэхүү санамж бичгийн хамтын ажиллагааны хүрээнд “Геостационар орбитын 113.6E байрлалд ашиглах харилцаа холбооны тоон хиймэл дагуулын техникийн нөхцөл шаардлага тодорхойлох, холбогдох гэрээ боловсруулах” зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь ажил гүйцэтгэх тухай үнийн санал, үнийн саналын задаргаа, байгууллагын танилцуулга, ажиллах багийн мэдээлэл, ажил гүйцэтгэх хуваарь, өмнө нь энэ чиглэлээр ижил төстэй хийж гүйцэтгэсэн байсан ажлын жагсаалт зэрэг мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор brmail@mddc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Сансрын холбооны хэлтсийн /265104/ утаснаас авна уу.

Бусад мэдээ

Архангай аймгийн салбар байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг

Дархан-Уул аймагт “Монгол Шуудан” ХК-ний шуудан болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ

ҮЙЛ ЯВДАЛ Дархан-Уул аймагт “Монгол Шуудан” ХК-ний шуудан болон санхүүгийн үйлчилгээ үзүүлэх шинэ салбар нээгдлээ 2022.10.08 ”e-mongolia” системийн үйлчилгээний нэр төрөл, цар хүрээ нэмэгдэхийн хэрээр