MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн баг хуралдлаа

Япон Улсын ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн багийн уулзалт өнөөдөр /2023.02.02/ зохион байгуулагдаж, төслийн явц болон 2023 онд зохион байгуулах сургалт, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Төслийн хүрээнд тоон шинжилгээ, байгууллагын удирдлагын түвшний кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургагч багш бэлтгэх мөн төрийн албан хаагч, олон нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэг, чадвар, ойлголтыг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшил, боловсролын салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

Мөн ёс зүйт хакер сургалтыг зохион байгуулж холбогдох багш, албан хаагчдыг хамруулан энэ төрлийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжсэн гаднын улсуудтай мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгуулаад байна. Төслийн багийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахалж, ШУТИС-ын Мэдээлэл холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран хэрэгжүүлнэ.

Бусад мэдээ

Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна

ҮЙЛ ЯВДАЛ Удам төсөл нь мэдээллийн технологи ашиглан ургийн бичгээ хөтөлж, удмын түүхээ бүтээх боломжийг Монголчууддаа олгож байна 2022.11.17 Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шинэ

Биеийн тамир, спортын улсын хороонд хугацаатай үүрэг өглөө

Авлигын эсрэг “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж мэдээлэл нь хаалттай төрийн байгууллагуудад иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг