MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Монгол Форум” харилцаа холбооны салбарын дэд бүтцийг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ

Харилцаа холбооны зохицуулах хороо Олон улсын харилцаа холбооны институттэй хамтран “Монгол форум” олон улсын зохицуулагчдын хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 14 улсын 120 гаруй төлөөлөгч цахимаар болон биечлэн оролцож байгаа энэ форумаар дэлхийн дижитал холболт, дижитал зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн нууцад зориулсан мэдээллийн хүчтэй засаглалыг хэрэгжүүлэх сэдвээр хэлэлцэнэ. Мөн орон нутагт хамааралтай медиа контентыг сайжруулах сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцэж, тулгамдаж байгаа асуудлуудын гарц шийдлийн талаар санал солилцож, олон улсын туршлагыг судлах зорилготой юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал форумыг нээж хэлсэн үнэндээ “Одоогоос 102 жилийн өмнө Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын суурь тавигдаж байсан бөгөөд дэлхийн улс орнуудын адилаар сүүлийн 20 жилд асар хурдацтай хөгжиж, бодлого зохицуулалт болоод бизнесийн нөхцөлд ч томоохон өөрчлөлтийг шаардсаар байна. Өнөөдөр манай салбарын хувьд дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжил, дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжиж нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийн гол тулгуур, тогтвортой хөгжлийн хурдасгуур болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Цахим үндэстэн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан цахим шилжилтийг салбар бүрд, үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тоон хуваагдлыг бууруулах, иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн болон стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах, өгөгдлийн нэгдсэн удирдлага, үндэсний контент, инновац үйлдвэрлэл болон цахим худалдааг хөгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоход боломж олгож байна” гэдгийг онцоллоо.

“Монгол форум”-д Google, Amazon, SpaceX, IIC, Cullen international, University of porto, Uptime institute, Huawei, ByteDance, Access partnership, Ofcom, UK зэрэг дэлхийн шилдэг байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус форум 07-р сарын 03-аас 07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эрхэмсэг Хатагтай Фиона Блайтыг өнөөдөр /2024.03.28/ хүлээн авч уулзлаа

Уулзалтаар Н.Учрал сайд Британи Улс цахим засаглалын индекс болон Үндэсний кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг тул цаашид дээрх чиглэлээр туршлага солилцон хамтран