MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Монголын сансрын үндэсний зөвлөл, ОНДО Спейс ХХК нар Япон улсын Кюүшүгийн технологийн институттай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2022.11.29

Кюүшүгийн Технологийн Институт нь Мазаалай хиймэл дагуулын туршилт хөгжүүлэлтээрээ Монголчууд бидний танил болсон, нэр хүндтэй байгууллага юм.

Монголын сансрын үндэсний зөвлөлийг төлөөлж ЦХХХ-ны сайд, Сансрын үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учрал, Кюүшүгийн технологийн институтийн Ерөнхийлөгч Ясунори Митани нарын гарын үсэг зурсан санамж бичгийн хүрээнд харилцаа холбоо, сансар судлалын салбарт орчин үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүний нөөц бэлтгэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголын оюутнууд болон судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцах үүд хаалга нээгдэж байна.

Мөн Монгол Улсын Ondo Space компани, Япон Улсын Кюшүгийн Технологийн Институт хоорондын хамтын ажиллагаа нь манай орныг сансрын технологи, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шинэ төвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Тус 2 байгууллагын хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж, тун удахгүй олон арван cubesat хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд хөөргөж, дэлхийг бүрхсэн хиймэл дагуулын сүлжээг үүсгэж, дэлхийн өнцөг булан бүрд үйлчилгээгээ хүргэх их зорилгод амжилт хүсье!

ONDO Space ХХК эхний ээлжид технологийн туршилтын 3 хиймэл дагуулыг 2023 онд хөөргөхөөр төлөвлөж улмаар ирэх 5 жилийн хугацаанд нийт 176 ширхэг ижил төрлийн хиймэл дагуулыг дотооддоо бүтээж, сансарт гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энэхүү хиймэл дагуулууд ажиллагаанд орсноор дэлхийн хаанаас ч, үүрэн холбооны сүлжээ ороогүй газраас ч мэдээлэл дамжуулах боломжтойгоос гадна машин хоорондын харилцаа, алсаас удирдах систем, IoT зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 02-ний өдрүүдэд Япон Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгчийн айлчлалтай тус гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа давхцаж байгаагаараа онцлог.

Найрамдалт харилцааны тэгш ой тохиож байгаатай холбогдуулан Япон Монголын харилцааны гүүр болж буй, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо Даваажаргал санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцож, цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Бусад мэдээ

“Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа

“Шил” ажиллагаа эхэлсэн 2023.03.27-ноос хойших сар хүрэхгүй хугацаанд нийтийн мэдээллийн нэгдсэн талбар shilen.gov.mn-д 1 сая 34 мянга 550 хандалт бүртгэгдлээ. Нийт 1745 компани, хуулийн этгээдийн

“Охидын манлайлал” өдөрлөг боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Охидын