MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар ангийн элсэлт

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуульд мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээж байна.

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ: 2023.08.21-2023.08.27

Та ШУТИС-ийн 4-р байр 306 тоот өрөөнд 10.00-17.00 цагт ирж мэдээлэл авч, бүртгүүлэхээс гадна http://www.elselt.edu.mn/ веб хуудасны АХЛАХ СУРГУУЛЬ БҮРТГЭЛ цэсээр цахимаар бүртгүүлнэ. Мөн энэ хуудаснаас элсэлтийн журамтай танилцаарай.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

• Суурь боловсролын гэрчилгээний дундаж үнэлгээ 85% ба түүнээс дээш байх

• Мэдээллийн технологийн чиглэлээр суралцах сонирхолтой байх

• Төрөлжсөн болон олон улсын олимпиадад эхний 10 байр эзэлсэн бол амжилтыг нотлох баримт

• Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг

/5009718233-Хаан банк

Дансны нэр: ШУТИС-ийн харьяа ЕБАС

Гүйлгээний утга: Элсэхийг хүсэгчийн овог нэр, регистрийн дугаар/

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

2023.08.28-ны 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн 4-р байранд явагдана.

• 30 суралцагч элсүүлнэ.

• Шалгалт: математик, физик, эсээ бичлэг

СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 4,500,000 төгрөг

Холбоо барих утас: 77110208, 80032189, 99721372

Бусад мэдээ

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна 2022.04.04 Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсгийн баг Увс аймгийн цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харьяа, салбар байгууллагын төлөөлөлтэй уулзаж, салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “И-Монгол” академи