Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын бүртгэл явагдаж байна

2022.04.04

Засгийн газраас төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн хөгжлийн эхлэлийг тавих, мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс цахим эринд шилжиж байгаа энэ үед төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад болон иргэнд мэдээллийн технологийн суурь мэдлэг эзэмшсэн байх зайлшгүй шаардлага тулгараад байна. Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) нь Монгол Улс цахим улс болоход хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүх нийтийн цахим боловсролыг дээшлүүлэх сургалт, шалгалт болон бусад арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд эдгээрийн нэг нь бүх нийтийн мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг түвшин бүрээр тодорхойлох олон улсын стандартад нийцсэн шалгалтыг зохион байгуулдаг. Тус шалгалт нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Азийн зургаан оронд 33 дахь удаагаа нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд дараах 2 төрлөөр явагдана. Үүнд: Мэдээллийн технологийн паспорт шалгалт /мэдээллийн технологийг ажил албандаа ашигладаг бүх чиглэлийн мэргэжилтнүүд, төрийн болон бизнесийн байгууллагуудын менежерүүдэд зориулагдсан/ Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт /мэдээллийн технологийн чиглэлийн инженерүүд болон энэ чиглэлээр сурч буй оюутнуудад зориулагдсан/ МТҮП-аас шалгалтад бүртгүүлэгчдийг амжилттай оролцоход нь дэмжлэг үзүүлэх, системтэй бэлтгэх зорилгоор шалгалтад бэлтгэх сургалтыг шалгалт эхлэхийн өмнө зохион байгуулдаг бөгөөд 04 сарын 06-ны өдрөөс эхлэх гэж байна. Бүртгүүлэгчид дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү. Шалгалтын бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 18-ыг дуустал https://itpark.mn/itee/web/index.php хаягаар явагдана. Сургалтын бүртгэл: 2022 оны 04 дүгээр сарын 06-ыг дуустал http://training.itpark.mn/registration/117 хаягаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг 9953-9790 дугаараас лавлана уу.

Бусад мэдээ

Ажлын байрны зар

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын байрны зар 2022.05.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам дараах ажлын байрыг зарлаж байна. Үүнд: Хиймэл оюун ухаан Блокчейн Big Data чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан шинжээчийг ажилд авна. Жич: Зайнаас болон өөр улсаас ажиллах боломжтой. CV илгээх и-мэйл хаяг: hr@mddc.gov.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” олон нийтэд танилцуулж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа” олон нийтэд танилцуулж байна 2022.02.22 Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г олон нийтэд танилцуулж байна. Энэхүү судалгаа нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөмжийн дагуу хийгдсэн Үндэсний хэмжээний анхны түүвэр судалгаа бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бодитой тооцоход Монгол Улсын тоо баримтыг тусгах, цаашид салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах суурь судалгаа, статистик мэдээ мэдээллээр хангах, харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөөгийн байдлыг үнэлэх ач холбогдолтой. Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97,6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84,7 хувьд хүрсэн. Энэ нь төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, нээлттэй, хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг тус судалгаанаас харж болох юм. Судалгаанд хамрагдсан иргэдийн 98 хувь нь гар утастай бол судалгаанд хамрагдсан боловсролгүй иргэдийн 54.8 хувь нь гар утастай байжээ. Мөн 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн 31.5 хувь нь суурин компьютер ашигладаг бол цахим худалдаанд иргэдийн 29.9 хувь нь тодорхой хэмжээгээр оролцсон байна. Сүүлийн гурван сарын хугацаанд судалгаанд оролцсон иргэдийн 84.3 хувь нь интернэт ашигласан бөгөөд тэдний 95 хувь нь мэдээлэл авах зорилгоор интернэтийг ашигласан ажээ. Түүнчлэн Монгол Улсын нийт өрхийн: 97.9 хувь нь гар утастай 97,3 хувь нь телевизтэй 80.0 хувь нь интернэттэй 8.1 хувь нь радиотой 9.0 хувь нь суурин утастай 33.3 хувь нь компьютертэй гэсэн судалгаа гарчээ. Мөн сүүлийн гурван сарын хугацаанд монголчууд харилцаа холбоо, мэдээллийн технологийн зардалд 246,1 мянган төгрөгийг зарцуулжээ. Үүний 29 хувь нь тоног төхөөрөмж 69,9 хувь нь үйлчилгээ 0.5 хувь нь программ хангамж 0.5 хувь контент 0.1 хувь нь видео тоглоомд зарцуулсан байна. ӨРХИЙН БОЛОН ХУВЬ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГАА Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Завхан аймагт өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр болон холбогдох албаны хүмүүст “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, санал солилцлоо. #цахим_аймаг #Завхан