MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022.10.22

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь программ хангамж үйлдвэрлэгчид билээ. Монгол Улсад программ хангамжийн хувийн хэвшлийн 500 гаруй компани үйл ажиллагаа өрнүүлж байна.

Мэргэжилтнүүдийн санал, дүгнэлт, ОУ-ын туршлагад үндэслэн клауд технологид суурилсан үндэсний “app store”-ийг бий болгож үйлдвэрлэгчдийг дэмжих, төрийн худалдан авалтад программ хангамж үйлдвэрлэгчдийг ямар нэг ялгаварлалгүйгээр, чөлөөт өрсөлдөөний зарчимд тулгуурлан хамтран ажиллах, салбар хоорондын систем интеграцчиллыг сайжруулах, уялдаа холбоог хангах, программ хангамжийн салбарт эко систем бүрүүлэхээр ажиллаж буйгаа ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолсон юм.

ХХМТ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл болон программ хангамжийн асуудлыг хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, хууль эрх зүйн хувьд дүрэм, журмын ямар асуудал байгаа талаар гаргалгаа шийдэл олох зорилго бүхий уг нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 орчим байгууллагын удирдлагууд болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.

 

 

Бусад мэдээ

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт 2022.08.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн захиалгаар Гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог