MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Пусан хотын консулын байранд төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг байгууллаа

БНСУ-ын Пусан хотод 10 мянга орчим Монгол иргэн оршин сууж байна. Тус хотод суугаа консулын газраар сард мянга орчим Монгол иргэн үйлчлүүлдэг. Тиймээс ЦХХХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулж, “Хурдан” цэгийг байгууллаа.

Ингэснээр тус хотын Монгол иргэд үйлчилгээний оператороос 440 орчим төрлийн төрийн үйлчилгээ, киоск машинаас 73 төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авч эхэллээ.

Иргэд бичиг, баримт бүрдүүлэхдээ итгэмжлэх авах, Монгол руу хамаатан садандаа захих, шуудангаар авах гээд хугацаа их зарцуулдаг байсан бол одоо төрийн үйлчилгээний” Хурдан” цэг ойртож, амар, хялбар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Бусад мэдээ

Шүүхийн цахим тогтолцоог бий болгох, системийн хэвийн ажиллагаа, хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ НЭГЖ байгуулах шаардлагатай.

“Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” олон улсын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хурлын зорилго нь Европын холбооны гишүүн Австри, Эстони, Итали зэрэг улсуудаас

Иргэн төвтэй, хүнээ бодсон, үйлчлүүлэгчээ дэмжсэн цахим шилжилт эрүүл мэндийн салбарт хэрэгтэй байна

Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн