MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана

2022.02.21

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа.

Бусад мэдээ

Сансар судлалаар ОХУ-тай хамтарна

ҮЙЛ ЯВДАЛ Сансар судлалаар ОХУ-тай хамтарна 2022.08.12 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оросын холбооны улсын “Роскосмос” сансар судлалын улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах санамж бичигт

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Эрхэмсэг Хатагтай Фиона Блайтыг өнөөдөр /2024.03.28/ хүлээн авч уулзлаа

Уулзалтаар Н.Учрал сайд Британи Улс цахим засаглалын индекс болон Үндэсний кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг тул цаашид дээрх чиглэлээр туршлага солилцон хамтран

Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологийн салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулна 2022.07.04 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын жендерийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд ойлголт нэгтгэх семинар 2022