MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Төрийн Цахим Үйлчилгээний Зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш нартай уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн танилцуулж, санал солилцлоо.

Энэхүү уулзалтаар тус аймгийн Засаг дарга П.Лхагважав “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлж, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн төслийг боловсруулж, аймгийн ИТХ-аар батлуулж ажиллахаар хэлэлцлээ.

Хөвсгөл аймгийн тухайд 126 мянган гаруй хүн амтай ба хамгийн олон хүнтэй аймаг төдийгүй халх, дархад, хотгойд, урианхай ястан зонхилдог, цаатан отгийн хүмүүс цөөн тоогоор аж төрдөг гэдгээрээ онцлогтой. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь аялал жуулчлал бөгөөд уг салбарт түлхүү анхаарсан цахим хөтөлбөрийг боловсруулах нь чухал гэдгийг өнөөдрийн уулзалтаар онцлов.

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан дээрх ажлын хэсэг Хөвсгөл аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдад сургалт мэдээлэл өгнө.

Бусад мэдээ

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

ҮЙЛ ЯВДАЛ Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно 2021.04.21 Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн