MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна

2022.10.15

Монгол Улсын Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Төрд мэргэшсэн, чадавхтай боловсон хүчин ажиллуулах нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл бөгөөд үүнтэй холбоотойгоор иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга төдийгүй шалгалтыг зохион байгуулах арга хэлбэр улам бүр боловсронгуй болж байна.

Энэ удаагийн шалгалт нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй 7 дахь удаагийн шалгалт бөгөөд 5885 иргэн бүртгүүлсний 2788 нь Улаанбаатар хотоос бусад нь орон нутгаас байна. Төрийн албаны ерөнхий шалгалт цахимжсанаар Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд шалгалтад бүртгүүлэх, амьдарч байгаа газраасаа шалгалтаа өгөх боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай юм.

Шалгалтын зохион байгуулалтад Төрийн албаны зөвлөлөөс гадна цагдаа, тагнуулын байгууллага зэрэг мэргэжлийн албад шалгалтын үйл явцад хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн албаны зөвлөлийн систем, серверийн хэвийн найдвартай ажиллагааг Үндэсний дата төв хариуцан ажиллаж байна.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ Баян-Өлгий аймагт эхэллээ

Үндэсний хэмжээнд орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх, ЦХХХЯ-наас баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүсчилсэн байдлаар