MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор “Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд сэдэвт хэлэлцүүлгийг ЦХХХЯ зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр үүрэн холбооны сүлжээний ашиглалтын өнөөгийн байдал, 5G технологи нэвтрүүлэхтэй холбоотой асуудлыг салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэлэлцсэн юм.

Цахим шилжилтийн суурь дэд бүтэц болох мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний найдвартай байдлыг бэхжүүлж, өсөн нэмэгдэх дижитал хэрэглээний эрэлт, хэрэгцээг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, чанартай сүлжээ, дэд бүтцийн нөхцөлийг бүрдүүлэх үүднээс харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг барилга, хот байгуулалт, зам, эрчим хүч зэрэг бусад салбарын инженерийн дэд бүтэцтэй уялдуулан төлөвлөх, холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, улмаар газар зохион байгуулалттай хэрхэн уялдуулах гарц гаргалгаа шийдлийн талаар мэдээлэл солилцсон нь онцлог байлаа.

Бусад мэдээ

Архангай аймгийн 5 байгууллагын цахимжилтын системтэй танилцлаа

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас боловсруулан баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт сурталчлан таниулж, хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх чиг

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл