MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог багасгаж, чөлөөт өрсөлдөөнийг эрхэмлэж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны орчинг боловсронгуй болгох зэрэг олон чухал үр дүн хүлээгдэж байгаа тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд оролцогч талууд онцгой ач холбогдол өгч байна.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бловсруулах ажлын хэсгийн ахлагч Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийн танилцуулгыг танилцуулж оролцогч талуудаас ирүүлсэн асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авлаа.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтийн саналыг тусгаж салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой тус хэлэлцүүлэгт харилцаа холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын төлөөлөл болон хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцож байна.

Бусад мэдээ

Цахимд_Хэвшье_Говь-Алтай_Экспо

“Цахим хөгжлийн өдөрлөг арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Үндэсний мэдээллийн технологи” ХК-тай Мэдээлэл харилцаа, холбооны технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учралын урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн тэргүүн дэд сайд Тулеушин Каныш тэргүүтэй төлөөлөгчид Монгол