MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хэнтий аймаг цахим шилжилтийн бэлэн байдлын ерөнхий үнэлгээгээр 2-т эрэмбэлэгдэж, төрийн үйлчилгээний цахимжилтаар улсдаа тэргүүлж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагууд болох үндэсний программ хангамж үйлдвэрлэгч 20 гаруй компаниудын оролцоотойгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг бүсчилсэн байдлаар 21 аймагт үе шаттай хэрэгжүүлж буй.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус арга хэмжээ Хэнтий аймагт (2024.04.15) зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд:

✅Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн болон хувийн хэвшлийн удирдлагуудтай нэгдсэн уулзалт, хурал

✅Орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааг эхлүүлэх сургалт

✅Ахлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог, мэргэжил сонголтын талаар хичээл, сургалт

✅Хэнтий аймгийн төрийн албан хаагчид, иргэд, олон нийт, бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээллийн технологийн үзэсглэн худалдаа нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.

Мөн цахим хөгжлийн өдөрлөгийн хүрээнд хүүхэд, залуусын цахим орчны зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуус ба технологи” загварын шоу зохион байгуулж, шилдэг 12 бүтээлийг шалгаруулж, шагнаж урамшуулав.

Хэнтий аймаг 9 байгууллагын 71 төрлийн үйлчилгээг И-Монгол системээр дамжуулан иргэдэд үзүүлж байгаа бөгөөд тус системд аймгийн 36 мянга гаруй иргэн бүртгэлтэй байна.

Бусад мэдээ

“Европын холбооны цахим орчны зохицуулалт” туршлага судлах семинар зохион байгуулагдаж байна

Олон улсын харилцаа холбооны институт, Каллен олон улсын судалгааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй “Mongolia Forum” зохицуулагчдын олон улсын арга хэмжээний

Цахимд_хэвшье_Дархан_Уул_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Дархан-Уул аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Монголын цахилгаан холбоо ХК, Радио

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх иргэдийн цаг хугацаа,