MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ЦХХХЯ-наас аймаг, орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлэх ухаалаг, аймаг, сум, хотын жишиг баримт бичиг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг боловсруулан баталж, 21 аймагт хэрэгжүүлэн ажиллаж байна.

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Увс аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтад Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга О.Ганцоож оролцож, аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл хүргэв.

Ажлын хэсгийн зүгээс ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, аймгийн удирдлагын тавьсан санал, хүсэлт, хөндсөн асуудлуудын хүрээнд санал солилцлоо.

Бусад мэдээ

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн төрийн албан хаагчид, мэдээлэл технологийн ажилтан, байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, операторуудад ЦХХХЯ болон яамны харьяа, салбар байгууллагуудаас дараах сэдвүүдийн хүрээнд цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

“Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрэгжүүлэх, Монгол улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал сэдвээр /ЦХХХЯ-ны

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа 2022.03.17 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнөөдөр хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй нэг

“Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ Хангайн бүсийн эхний аймаг Баянхонгор аймагт эхэллээ

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Цахим аймаг бодлогын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг