MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нь 2007 оноос хойш улсад 16 жил, төрийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай юм.

Боловсрол:

2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг

2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан.

Мэргэшил:

2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт

2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн.

Ажлын туршлага:

2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт

2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга

2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх

2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх

2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.

Бусад мэдээ

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт 2022.08.08 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлийн захиалгаар Гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог

Үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахимд хэвшье” арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдсанаар 21 аймагт ийнхүү амжилттай хэрэгжлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачлан харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ, гишүүн байгууллагуудын оролцоотойгоор үндэсний

Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо 2021.06.23 Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ