MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим шилжилтийн өнөөгийн байдлыг үнэлэх судалгаа хийнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.11.28/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХХХЯ өнгөрсөн хугацаанд Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадварыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт, сурталчилгаа, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах чиглэлээр НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийнхөнтэй хамтран ажилласан.

Н.Учрал сайд өнгөрсөн хугацаанд дээрх чиглэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажилласанд хат. Димовскад талархал илэрхийллээ. Цаашид энэ ажлуудаа үргэлжлүүлж, кибер аюулгүй байдал, цахим шилжилтийн өнөөгийн байдал, иргэдийн цахим ур чадварыг үнэлэх чанарын судалгаа хийх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовска мөн адил өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласнаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн юм.

Бусад мэдээ

КАНСАТ-2023 үндэсний VI тэмцээний бүртгэл эхэллээ 

Сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг, STEM-ийн боловсролыг бодит төслөөр дамжуулан Их дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах

БНХАУ-ын Бээжин хотын Элчин Сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдлээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНХАУ-д 2023.09.25-наас 28-ны өдрүүдэд албан томилолттой ажиллалаа. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хаанаас ч ойр хүргэх “ХУРДАН” цэгийг

Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа

ҮЙЛ ЯВДАЛ Digital Nation 2021 | Хол явъя гэвэл олуулаа Цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ “Digital Nation 2021” энэ сарын 17-19-ний өдөр болох гэж