MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

​Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь манай салбарын урагшлах гарц бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах, чадварлаг инженерүүдийг бэлтгэх, тэднийг бодитоор үнэлэх зэрэг нь бодлогоор зайлшгүй зохицуулах асуудал мөн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэг байлаа.

Монгол улсад иргэд хуулийн этгээд, компани байгуулахад хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр очих зэрэг хүндрэл үүсдэг байв. Уламжлалт шаардлагыг шинэчилж, E-business платформыг нээсэн талаар дурдаж, ЕМХХАҮТ-ын гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд таатай орчин үүссэн тул түүнийг бодитоор ашиглаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чиглэл та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.

Бусад мэдээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг Баян-Өлгий аймагт нээгдлээ.

Баян-Өлгий аймаг төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүлсэн 16 дахь аймаг боллоо. Алслагдсан бүс нутагт иргэд төрийн үйлчилгээг операторын горимоор орон нутгынхаа өөрт ойр байрлах

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна 2022.11.25 ЦХХХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас салбарын