MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХ-ны сайд Н.Учрал: Уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх чиглэлээр хамтран ажиллана

2022.09.21

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой ХК-иас хамтран зохион байгуулж байгаа “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний “Аж үйлдвэржилт” бага хуралд ЦХХХ-ны сайд Н.Учрал оролцож, үг хэллээ. Уул уурхайн салбарт бичиг цаас нэхдэг, хүнээс хамааралтай, механик ажиллагаа ихтэй, хүнд суртал үүсгэдэг тогтолцоо хэвээр байна. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авах, сонгон шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгах асуудлыг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Мөн улсын нөөцөд хүлээн авсан ордуудын тайлан мэдээллийг цахим мэдээллийн сан хэлбэрт оруулж хэрэглэгчдэд ил тод болгох ажил хийгдээгүй байна. Мөн уурхайн зөвшөөрөл олгосноос хойш бүрдүүлэх ёстой 30 гаруй баримт бичгүүдээс төрийн байгууллагуудын хянадаг, баталдаг, зөвшөөрдөг бүх баримт бичгүүд хуучин уламжлалт хэлбэрээр буюу цаасаар, нүүр тулсан харилцаанд тулгуурласан хэвээр байна.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.10-т заасан “ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх” гэсэн заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ талаар манай яам төрийн үйл ажиллагааг цахимжуулах, үйл явцын ре-инженеринг хийх, Е-Монголиа-гаар дамжуулан уул уурхайн салбарын төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд цахимаар хүргэх талаар та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Бусад мэдээ

Б.Билэгдэмбэрэл: Иргэд мэдээллийн аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байх шаардлагатай

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэлтэй ярилцлаа. – Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв байдаг. Тэгвэл

Судалгааны ажилд холбогдох санал, мэдээллээ ирүүлэхийг урьж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Үндэсний хиймэл дагуул” төслийн техник