MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ, “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумыг хамтран зохион байгууллаа

2022.10.21

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, ЦХХХЯ, Удирдлагын академи, Бүгд найрамдах Солонгос улсын Төрийн захиргааны институт (KIPA) хамтран “Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” сэдэвт форумыг танхим болон зайн хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн  бодлогод тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилтын дагуу цахим шилжилтийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий уг форумд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын нийт 800 орчим төлөөллөөс танхимаар 100, цахимаар 400 төлөөлөл оролцлоо.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засаг, хүмүүнлэг, шинжлэх ухааны үндэсний судалгааны төвийн захирал, Жүн Хэ Гү нарын илгээлт цахимаар танилцуулагдаж, Солонгос Улсын зүгээс 4, Монгол Улсын хувьд 3 илтгэл тавигдсанаас ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ “Урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Цахим үндэстэн зорилт” сэдэвт илтгэлийг танхимаар илтгэсэн юм.

Форумаар төрийн байгууллага хоорондын цахим харилцааны шилжилт, хөгжлийн чиг хандлага, төрийн байгууллага, иргэд хоорондын цахим харилцаанд үүсэж буй бэрхшээл, шийдэл, төрийн байгууллага, хувийн хэвшил хоорондын төлөв байдал, түүний хүрээнд гарч буй давуу, сул талууд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага хоорондын цахим харилцаанд учирч буй сорилт, боломж зэрэг агуулгаар Монгол, Солонгос, Сингапур Улсын сайн туршлагаар онол, арга зүйн илтгэлүүд тавигдаж, эл сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

“Урт хугацааны хөгжлийн бодлого, Цахим шилжилт-2022” форумд хэлэлцсэн илтгэлүүдийг эмхэтгэн “Төрийн Удирдлага сэтгүүл”-ийн тусгай дугаар гаргах юм.

 

Бусад мэдээ

Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө

ҮЙЛ ЯВДАЛ Шуудангийн нэгдсэн код илгээмж хүргэлтийг хөнгөвчилнө 2022.08.18 Олон улсад өргөн хэрэглэдэг шуудангийн нэгдсэн кодыг төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэх, хүргэлтийг хөнгөвчлөх хаягт суурилсан

Цахимд_Хэвшье_Өвөрхангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн ЗДТГ,

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг