MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана

ЦХХХ-ны сайд Н. Учрал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улс дах Суурин төлөөлөгч Танака Шиничи болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

​Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Танака Шиничигийн зүгээс Монгол Улсад цахим орчны хөгжил болон салбарын гарааны байгууллагуудыг сурталчлах чиглэлээр хэрэгжүүлж буй судалгааны талаар товч танилцуулга хийлээ.

Тус судалгааны хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 02-ны өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон ЖАЙКА байгууллага нар хамтран зохион байгуулж буй Монгол-Японы мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн ах ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, олон улсад сурталчлах Бизнес арга хэмжээний талаар товч танилцуулсан юм.

Мөн ЖАЙКА 2023 онд Монгол улсын цахим хөгжил, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа онцоллоо.

​ЦХХХ-ны сайд Н.Учралын зүгээс судалгааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэнд болон Монгол Улсын ЦХХХ-ны салбарт оруулж буй томоохон хувь нэмэрт талархал илэрхийлж, цаашид Кибер аюулгүй байдал болон ЖАЙКА-ын зүгээс хэрэгжүүлж буй судалгааны хүрээнд хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд онцгой анхаарал хандуулахаа илэрхийлсэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

Бусад мэдээ

“Цахим эдийн засаг”, “Цахим аюулгүй байдал”, “Цахим нийгэм” чиглэлээр Сингапур улсын сайн туршлагыг хэрэгжүүлнэ

Сингапур Улсын цахим форум (Digital FOSS) хөтөлбөр, “Cross Border Data Flows Roundtable” уулзалтын хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Vivian Balakrishnan,