Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

КАНСАТ - 2022 тэмцээний бүртгэл эхэллээ

Цар тахлын улмаас түр завсарлаад байсан “КАНСАТ” үндэсний V тэмцээн ирэх зургадугаар сард болох гэж байна. Сансрын технологийн мэдлэг, боловсролыг бодит төслөөр дамжуулан оюутан, залуучуудад таниулан, сурталчлах зорилготой тус тэмцээнд оролцох багийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана:

  1. КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх.
  2. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой.

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

“КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно.

  • Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн  байх
  • Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага

Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим

КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд:

А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо)

Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна.

Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд:

  • Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг –  15 оноо
  • Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо
  • Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо

Other news

Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

ҮЙЛ ЯВДАЛ Мэдээллийн технологи, Шуудан, Харилцаа холбооны салбарын ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ 2022.10.04 ЦХХХ-ны сайд Н.Учрал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Золбаяр нар Монгол улсын орчин цагийн харилцаа, холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийн түүхийг бичилцэж, мэдлэг, чадвар, залуу нас, сэтгэл, оюунаа зориулж ирсэн ахмад зүтгэлтнүүдийг өнөөдөр (2022.10.04) Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадууд ЦХХХЯ-ны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, ахмад мэргэжилтнүүдийн хувиар санал, бодол, үнэтэй зөвлөмжөө хэллээ. 2021 онд Монгол Улсын Засгийн газар 27 жилийн дараа Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамыг байгуулсан нь Мэдээлэл харилцаа холбооны салбарыг Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хурдасгуур, стратегийн ач холбогдолтой, нэн чухал салбар гэж үзэж томоохон итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл юм.Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д.Готов тус уулзалтад хэлсэн үгэндээ:- Манай салбарын статусыг өндөрсгөж, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам байгуулан ажиллаж байгаад манай ахмад холбоочид баяртай байна. Харилцаа холбооны салбартаа Цахим хөгжлийн бодлогыг холбож байгаа нь энэ салбарт хөгжлийн цоо шинэ хөгжлийн давлагаа гарч ирж байгааг илтгэж байна. Энэ бол сайхан ирээдүйг бүтээх эхлэл гэж харж байна хэмээв.Уулзалтад Холбооны яамны сайд асан, Хөдөлмөрийн баатар Д. Готов, холбооны сайд асан И.Норовжав, Б.Баатар, Р.Сандалхан, Б.Жигжид тэргүүтэй инженер техникийн ажилтан, холбоочин, мэргэжилтэн байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирсэн бөгөөд өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдлээ илэрхийлж, яамны удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсэж, илүү эрч хүчтэй, бүтээлч ажиллахыг хүсэн ерөөлөө.  Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Discussion on “Current Situation and Challenges of e-Commerce”

ҮЙЛ ЯВДАЛ “Цахим худалдааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 2022.06.15 Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Азийн хөгжлийн банкны бүс нутгийн төслөөс хамтран “МОНГОЛ УЛС ДАХЬ ЦАХИМ ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт худалдаатай холбоотой чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, цахим худалдаа, хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн нийт 65 байгууллагын 100 орчим төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо “Цахим худалдааны хууль, эрх зүйн орчин болон өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд энэ салбарт тулгамдаад буй асуудлуудыг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээний талаарх санал, байр суурийг илэрхийлсэн. Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2021 онд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд цахим худалдааны хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад цахим худалдаатай холбоотой дараах  хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Тодруулбал, “Бараа худалдах, худалдан авах олон улсын гэрээний тухай” Венийн конвенц “Иргэний болон арилжааны асуудлаарх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх тухай” Брюселлийн конвенц Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай конвенц Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээр (2022.04.28) зэрэг хууль эрх зүйн орчин үйлчилж байна. “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээ, хүртээмжийн судалгаа”-г хийсэн судалгаанд дурдсанаар, Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийн 29.9 хувь нь цахим худалдааг түлхүү ашигладаг байна. Эдгээр иргэдийн 55.7 хувь нь гутал, хувцас, спортын бараа бүтээгдэхүүн; 46.2 хувь нь гэр ахуйн бараа, тавилга; 7.2 хувь нь ном, бичиг хэргийн бараа; 28.2 хувь нь гоо сайхны бүтээгдэхүүн; 13.9 хувь нь хүнсний бүтээгдэхүүн, хоол захиалга; 10.9 хувь нь техник, технологийн бараа, үйлчилгээг цахимаар худалдан авдаг гэж хариулжээ. Цахим худалдааны сувгийг төрлөөр нь ангилж үзвэл 49 хувь нь сошиалаар, 35 хувь нь цахим хуудас /amazon, Taobao/ 16 хувь нь хосолсон хэлбэрээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдан авдаг аж. Цар тахлын улмаас иргэд эрүүл, аюулгүй амьдралын хэв маяг баримтлахыг илүүд үзэх болсон төдийгүй аливаа үйлчилгээг цахимаар захиалан худалдан авах болсон нь цахим худалдаа, шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг илүүтэй хурдасгасан. Гэсэн хэдий ч иргэдийн дийлэнх нь бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрт очиж биечлэн худалдан авахыг илүүд үзэх, цахим технологийн талаарх мэдлэг чадвар дутмаг, итгэлцэлийн асуудал, аюулгүй байдал, нууцлал, техникийн зэрэг асуудлаас болоод цахим худалдаанд төдийлөн оролцож чаддаггүй ажээ. Иймд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс иргэдийн цахим ур чадвар, мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор үндэсний аян зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид цахим худалдааны бодлого, зохицуулалтын орчинг сайжруулах, ачаа тээвэр, логистик, төлбөр тооцоо зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг сайжруулах, цахим худалдааны мэдээлэл, нарийвчилсан статистик үзүүлэлт бүхий нэгдсэн санг бий болгох, хаягжилт, хүргэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон юм. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн банкнаас цахим худалдааны судалгааг хийж, бодлогын зөвлөмж өгөх ажээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана

ҮЙЛ ЯВДАЛ Япон Улсын хиймэл оюун ухааны хөгжлөөс суралцана 2022.09.15 Монгол, Япон улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Япон дахь хиймэл оюун ухааны судалгааны өнөөгийн байдал, хөгжил” сэдэвт лекц, хэлэлцүүлгийг Япон Улсын Элчин сайдын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Лекцийг хиймэл оюун ухаан судлалаар дэлхийд алдартай эрдэмтэн, Токиогийн их сургуулийн проффессор Мацүо Ютака цахимаар орж, өөрийн орны сайн туршлагыг хуваалцан, эл сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчдыг чадавхжуулж, мэдлэг дээшлүүлэх ач холбогдол бүхий тус лекц, хэлэлцүүлэгт Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамны удирдлагууд, харьяа байгууллагын төлөөллүүд оролцон мэдээлэл солилцлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ