Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр хамтарна

2022.04.18

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх 05 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр хуулийг дагаж 30 гаруй эрх зүйн акт батлагдан гарна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, журмыг болон Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавигдах шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам батлах юм. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга З.Гантогоо, Шуудан, өргөн нэвтрүүлгийн хэлтсийн дарга А.Золзаяа нар ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Д.Сүнжид нартай өнөөдөр уулзаж, уг хуулиудыг дагаж гарах эрх зүйн актын боловсруулалтын явц, бэлтгэл ажлын хэрэгжилтийн талаар тодрууллаа. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон асуудлууд сүүлийн үед хөндөгдөж буй учир хүний хувийн мэдээллийг хамгаалахад хоёр байгууллага нягт хамтран ажиллах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан уулзалтын үеэр онцлов. Түүнчлэн шинэчлэн батлагдсан хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар иргэдэд тэнцвэртэй, зөв мэдээлэл ойлголт өгөх, олон нийтэд таниулан сурталчлахад Комиссыг хамтран ажиллахыг тус яамнаас хүсэж, хоёр байгууллагын төлөөлөл дахин уулзаж, журмын төслийг эцэслэн боловсруулахаар тохиролцов.

Other news

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ завхан аймагт өрнөж байна

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр болон холбогдох албаны хүмүүст “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг танилцуулж, санал солилцлоо.

БНХАУ-ын Вуханы Их Сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Вуханы Их Сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна 2022.12.12 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Вуханы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Вуханы Их Сургууль нь 1893 онд байгуулагдсан бөгөөд шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачлагчаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 8-д ордог бол дэлхийд 173-т ордог сургууль юм. Суралцах чиглэл: Магистрын зэрэг олгох хөтөлбөр: Schools Disciplines   School of Law International Law State Key Laboratory of Information Engineering in Surveying, Mapping and Remote Sensing Geodesy and Survey Engineering Photogrammetry and Remote Sensing Cartography and Geographical Information Engineering Докторын зэрэг олгох хөтөлбөр: Schools Disciplines   School of Law Environmental Law State Key Laboratory of Information Engineering in Surveying, Mapping and Remote Sensing Geodesy and Survey Engineering Photogrammetry and Remote Sensing Cartography and Geographical Information Engineering   Тэтгэлэгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил  Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35 нас хүрээгүй, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх; Ажлын туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. ) Scholarship type: B University code: 10486   Бакалавр, магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, анкет бөглөж тамга даруулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж); Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш) Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Цагдаагийн газрын тодорхойлолт Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Шалгаруулалт: Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Вуханы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс   Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddc.gov.mn  ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд завхан аймгийн иргэдээс цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа авч байна

ЦХХХЯ-с “Цахим бэлэн байдлын үнэлгээний судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд ТЦҮЗГ, ”И-Монгол” академи хамтран гүйцэтгэж байна. Аймаг тус бүрийн цахим бэлэн байдлын үнэлгээг тодорхойлсноор цахим шилжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг тухайн орон нутагт тохирсон хэлбэрээр боловсруулж бодит үр дүнд зорих юм.