Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Судалгаанд үндэслэсэн төрийн бодлого гаргахад ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтарч ажиллана

2021.06.22

Монгол Улсад орчин цагийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан билээ. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас зохион байгуулсан тус хурлын үр дүнг өнөөдөр /2021.06.22/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд танилцууллаа. “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хурал нь Тоон дэд бүтэц, Цахим засаглал, Тоон бичиг үсэгтэй, Мэдээллийн аюулгүй байдал, Инновац үйлдвэрлэл, Үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан салбар хуралдаанаас бүрдэн бөгөөд нийт 70 байгууллагын 200 орчим зохиогчийн 120 гаруй өгүүлэл хэлэлцэгдэв.

Салбарын 100 жилийн ойд зориулсан “Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэгдсэн өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг шийдэл, ололт амжилтыг төрийн бодлого төлөвлөлтөд тусгаж, салбарын цаашлаад улс орны хөгжлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой хурал болсон талаар эрдэмтэн багш нар онцлон тэмдэглэв.

Цаашид харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт төр, эрдэмтэн судлаачдын хоорондын холбоог бэхжүүлэн судалгаанд үндэслэсэн төрийн бодлого шийдвэр гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

“Цахим Үндэстэн” эрдэм шинжилгээний хуралд танилцуулагдсан илтгэлүүдтэй www.enation.edu.mn сайт руу хандаж, танилцах боломжтой.

Other news

Цахим орчинд хүүхдийн ялгаварлан гадуурхал, дээрэлхэлтийг бууруулах “Найз байя” нөлөөллийн аян өнөөдөр эхэллээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “НАЙЗ БАЙЯ” нөлөөллийн аяныг Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэмжин, хамтран зохион байгуулж байна. “Найз байя” аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр /2023.04.27/ хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж (Битлзийн хөшөөний урд)-д зохион байгуулж, 200 орчим хүүхэд, 50 орчим эцэг эх асран хамгаалагчид, ЕБС-ийн багш, ажилтнууд оролцлоо. Энэхүү аян нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 2023 оны 06 дугаар сарын 08 хүртэлх хугацаанд үргэлжилж, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах юм. Судалгаанаас үзэхэд: 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 26002 дуудлагаас хүүхдийн эрх хамгааллын дуудлага 4002 байгаагаас үе тэнгийн дарамт хүчирхийллийн 110 дуудлага хүлээн авч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Улаанбаатар хотын 9 дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ.

Үндэсний дата төв ISO27001 ОУ-ын сертификатаар үйл ажиллагаагаа албан ёсоор батламжиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй айлчлалын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга нар AFNOR олон улсын байгууллагаас “Монголын Үндэсний Дата Төв”-д олгосон “Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 27001” гэрчилгээг гардаж авлаа. Төрийн цахим шилжилтийг дэмжих эрх зүйн орчны суурь хуулиуд батлагдаж, Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа Үндэсний дата төв нь “онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллага” -д тавигдах цахим мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр тусгайлан заасан үүрэг хариуцлага хүлээсэн. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны олон улсын шаардлагыг хангах чиглэлд ЦХХХЯ -аас өгөгдсөн чиг үүрэг, холбогдох байгууллагын хяналт, стандартын мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлж, Франц улсын AFNOR баталгаажуулалтын байгууллагын Монгол Улс дахь итгэмжлэгдсэн байгууллага болох “Монсертф” ХХК -иар дамжуулан 2 шатны аудитад хамрагдсанаар амжилттай нэвтрүүллээ. Энэ нь Олон Улсын сертификатаар үйл ажиллагаагаа баталгаажуулж, МАБ -ын стандартыг дотооддоо мөрдөж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог бий болгож ажиллах боломж бололцоог бүрдүүлсэн чухал алхам боллоо. Уг стандарт нь байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бүрдүүлэх, байгууллагын мэдээллийн хөрөнгө, түүний оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдлын тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтай.

Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал 2020.10.30 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг бичиж үлдээхийг эрхэмлэдэг бөгөөд энэ нь тухайн салбарын түүх болдог. Түүх бол өнгөрсөн замын дурсамж бөгөөд ирээдүйн хөгжлийн чиглүүр болдог билээ. Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан өнөөгийн шуудан, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ, радио релей, интернэтийн онолын зарчим анх Монголд үүссэн талаар технологийн харьцуулалт хийх замаар нарийвчлан судалж үзэх сонирхлын үүднээс олж авсан түүхийн зарим эх сурвалж мэдээллийг нэгтгэн энэхүү шуудан холбооны түүхийн он дарааллын бичгийг толилуулж байна. Уншигч мэргэн авхай таныг энэхүү бичвэрийг шүүн тунгааж, саналаа tseveendari@cita.gov.mn цахим шуудангаар илгээж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. МЭӨ III-II зуун: Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байжээ. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү Улсад “Оуто ван” буюу Өртөө ван хэмээх албан тушаал байв. Монголын өртөө дэлхийн шуудангийн түүхэнд анхны өртөөчилсөн шуудан байсан бөгөөд орчин цагийн харилцаа холбооны үүсэл болсон гэж үздэг юм. XIII зуун /1228-1241 он/ Чингис хааны III хүү Өгөөдэй хаан харилцаа холбооны өвөг эцэг болох морин өртөөг үүсгэж, анхны тив хоорондын шуудан холбоог байгуулжээ. 1898 оны 10 сар. Их хүрээ ба Хиагтыг холбосон цахилгаан мэдээний анхны төхөөрөмж суурилуулж, цахилгаан мэдээ дамжуулж эхлэв. 1899 оны 10 сар. Их хүрээ ба Чуулалт хаалгыг холбосон цахилгаан мэдээний шугам болон Хиагт, Их хүрээ, Чойр, Замын-Үүдэд цахилгаан мэдээний салбар нээв. 1913 он. Их хүрээнд 25 хэрэглэгчийн гар ажиллагаатай дотоод телефон станц суурилуулж байжээ. 1915 он. Их хүрээн дэх телефон станцын хүчин чадлыг 60 хүртэл шугамтай болгож өргөжүүлсэн. 1916 оны 12 сар. Засгийн газраас 13 бүлэгтэй 93 заалттай цахилгаан мэдээний дүрэм батлан гаргасан. 1920 он. Анхны радио холбооны төхөөрөмж болох радио телеграф суурилуулсан. 1921 оны хавар. Цахилгаан мэдээний “МОНТА” агентлаг байгуулагдсан. 1921 оны 7-р сарын 19. Ардын Засгийн газрын 6-р хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулан даргаар нь гүн Г.Цэдэвсүрэн томилогдсон. Алсын холбооны телефон болон телеграфын шугам Их хүрээнээс Цэцэн хан хүрээ буюу одоогийн Өндөрхаан хот хүртэл тавигдсан. 1921 оны 7-р сарын 28 Ардын Засгийн газрын 14 дүгээр хуралдаанаар шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог Гадаад яаманд харъяалуулахаар шийдвэрлэжээ. Өртөө шуудангийн албыг Дотоод яам хариуцаж байжээ. 1921 оны 12-р сарын 5 Ардын Засгийн газрын 31-р хуралдаанаар “ Шуудан, бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “ Цахилгаан мэдээ, сэтгүүл бичгийн ерөнхий хороо” болгон өөрчилжээ. 1922 оны 3-р сарын 15. Холбооны сургууль байгуулагдав. 1924 оны 7-р сарын 8. Шуудангийн анхны марк/ Элдэв-Очир/хэвлэгдсэн. 1928 он. Их хүрээнд 100 хосын кабель шугам анх тавигдсан. 1931 оны 5-р сарын 1. Шугамын радио нэвтрүүлэг эхэлсэн. 1934 оны 9-р сарын 1. Анхны радио өргөн нэвтрүүлэг эхэлсэн. 1939 оны 1-р сарын 15. 200 хэрэглэгчийн багтаамжтай телефон станц ашиглалтанд орсон. 1944 оны 5-р сарын 9. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Харилцаа холбооны Ерөнхий хороог Холбооны яам болгон өөрчлөн байгуулж, Анхны сайдаар Д.Дэндэв томилогдов. Ийнхүү бие даасан салбарын яам байгуулагдсан нь харилцаа холбооны хөгжилд нэн тустай арга хэмжээ болсон юм. Тус яамны сайдаар Д.Дэндэв /1944-1945/, З.Аюурзана/1945-1953/, Л.Дамдинжав /1953-1957/ нар ажиллаж байв 1950 оны 11-р сар. Улаанбаатар ба Архангайг холбосон агаарын шугам тавигдсан. 1956 он. Улаанбаатар хотод анхны нягтруулгын төхөөрөмж суурилуулсан. Энэ үед “Онц холбоочин” цол тэмдэг бий болсон төдийгүй Холбоочдын улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан түүхтэй. 1957 оны 6-р сарын 22. Тээврийн яамыг Холбооны яамтай нэгтгэж, Сайдаар нь Л.Дамдинжавыг дахин томилов. Энэ үед БНМАУ-ын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил байршлын ерөнхий схем батлагдав. 1960 он. Улаанбаатар хотод холбооны үйлчилгээний төв барилга байгуулагдсан. 1960 оны 4-р сарын 22. Улаанбаатар хотод “Их хүчний радио нэвтрүүлэх төв”/Хонхор /ашиглалтанд оров. 1963 он. Монгол Улс Дэлхийн шуудан холбоо/ UPU/-ны гишүүн орон болов. 1964 он. Монгол Улс Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/- д элссэн. Олон улсын сансрын холбооны “ Интелсат” / Intetnational Telecommunications Satellite organization/ байгууллагыг байгуулах хэлэлцээрт нэгдэв. 1965 он Нам, засгаас харилцаа холбооны ажлыг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх талаар ихээхэн анхаарч, 1965 онд Тээвэр холбооны яамыг өөрчилж, Холбооны яамыг сэргээн байгуулсан нь 1990 он хүртэл оршин тогтносон юм. Холбооны сайдаар Д.Готов /1965-1979/, И. Норовжав /1979-1989/, Б.Баатар /1989-1990/ тус, тус ажиллаж байв. Энэ үед Сансрын уудмыг энхтайвны зорилгоор ашиглах “Интеркосмос” байгууллага байгуулагдав. 1966 оны 3-р сарын 1. “Социалист холбоо” сэтгүүл хэвлэгдэн гарав. 1967 оны 9-р сарын 27. Радио телевизийн төв ашиглалтанд оров. МУИС-ийн бүрэлдэхүүнд холбооны инженерийн анги нээгдэв. Холбоочдын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулав. 1968 он. ЗСБНХУ- БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Сансрын холбооны газрын станц байгуулах шийдвэр гарсан. 1969 он. Сансрын холбооны газрын “ОРБИТ” станцыг “Наран”-д байгуулж, телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч эхэлсэн. Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт байгуулагдав. 1970 он. Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах анхны сансрын хиймэл дагуулын станц ашиглалтанд оруулсан. 1971 он. МУИС-д радио холбооны тэнхим байгуулагдсан. 1972 он “Монголын харилцаа холбоог 1975-1990 онд хөгжүүлэх хэтийн төлөв” баримт бичиг батлагдсан. Сансрын холбооны олон улсын байгууллага / Интерспутник/-д гишүүн орноор элсэв. Политехникийн дээд сургууль байгуулагдав. 1976 оны 2-р сарын 1. Хэт богино долгионы ФМ нэвтрүүлэг эхэлсэн. Өргөн зурвасын радио релейний шугам суурилуулж эхэлсэн. 1977 он. Геобайнгын орбитад радио өргөн нэвтрүүлэгт ашиглах 740 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WAR-SAT-77 / олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг хэлэлцүүлж, Монгол Улсад хуваарилуулав. 1978 он. Цаг уурын байгууллагад EC-1022 компьютерийг суурилуулсан. 1979 оны 12-р сарын 28. Радио релейний шугам ажиллаж эхэлсэн. Алсын холбооны хагас автомат АТС-ыг ашиглалтанд оруулсан. 1982 он. ШУТМТ-ийн ROBOTRON-1152 компьютерийг ЗХУ-ын ВИНИТИ төвийн компьютертэй холбооны сувгаар холбосон. 1984 он. Статистикийн төв газар аймгуудтай Мега-100 компьютерээр холбогдож эхэлсэн. 1986 он. Аймгийн төвүүдтэй бүх сум, багууд холбоогоор холбогдсон. 1987 он. Хиймэл дагуулаас цаг уурын мэдээг авч эхэлсэн. 1988 он. Геобайнгын орбитад хөдөлгөөнгүй албанд ашиглах 113,60 Е байршлыг ОУЦХБ-ын Дэлхийн радио холбооны их хурлаар /WARC-ORB-88/ олон улсын хуваарьт бүртгүүлэх саналыг хэлэлцүүлж, Монгол Улсад хуваарилуулав. 1989 он. МИАТ олон улсын агаарын тээврийн SITA сүлжээнд холбооны сувгаар холбогдсон. 4 аймгаас бусад бүх аймаг Улаанбаатар хоттой аналог радио релейний системээр холбогдсон. Буухиа шуудангийн үйлчилгээг нээн ажиллуулав. 1990 он. Холбооны сайдын 121 дүгээр тушаалаар Шинжлэх ухаан технологийн төвийг байгуулсан. Мөн энэ үед Засгийн газрын 16 дугаар тогтоолоор Холбооны яамыг татан буулгаж, Холбооны ерөнхий газрыг байгуулсан. 1991 он. Франц улсын Алкател компаний