ЦХХХЯ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, бизнес эрхлэх таатай цахим орчин бүрдүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортод гаргах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн, шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах зарим чиглэлийг дурдвал:
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”, “И-Бизнес” системээр дамжуулан Танхимаас үзүүлсэн үйлчилгээний талаарх лавлагаа, тодорхойлолт олгох боломжийг хамтран бүрдүүлнэ;
Төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.
Эдгээр ажлын хүрээнд МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын мэдээллийн системийг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем, албан бичиг солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон бусад шаардлагатай системтэй холбож мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх юм.