Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа нартай уулзаж, дээрх зөвлөмжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй Цахим бодлогын зөвлөмжийг дэмжиж ажиллахаа илэрхийлэхийн сацуу “ХУРДАН” цэгийн тоог аймгийн төвд нэмэх, улмаар сумдад нээх, дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн цахим хөтөлбөрийн төслийг боловсруулж, ИТХ-аар батлуулж ажиллахаар боллоо.

