Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

БНХАУ-ЫН ЖЕЖИАНЫ ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАЖ БАЙНА

2022.12.07

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Жежианы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.

Хөтөлбөрийн тухай: Жежианы Их Сургууль нь 1897 онд байгуулагдсан бөгөөд олон салбарт судалгаа, шинжилгээ хийдэг, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын их, дээд сургуулиудын жагсаалтаар улсдаа 3-т ордог, дэлхийд 100-д багтдаг сургууль юм.

Суралцах чиглэл:

Schools

Disciplines

Duration of Studies (Year)

School of Management

http://som.zju.edu.cn

Management Science and Engineering

3.5 years

Accounting

3.5 years

Technology and Innovation Management

3.5 years

Enterprise Management

3.5 years

School of Aeronautics and Astronautics

http://saa.zju.edu.cn

Mechanics

4 years

Electronic Science and Technology

3.5 years

  

Тэтгэлэгийн хамрах хүрээ:

  • Сургалтын төлбөр;
  • Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
  • Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
  • Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил

 

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 40 нас хүрээгүй байх
  • Ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний тавигдах шаардлагыг харах
  • Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
  • Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
  • Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.

Бүрдүүлэх материал:

Өргөдлийн маягт (Маягтыг http://isinfosys.zju.edu.cn/recruit/login.shtml цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж, шаардлагатай материалуудыг хавсаргана.

Scholarship type: B

  • Паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
  • Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
  • Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 5 болон түүнээс дээш эсвэл IELTS 6.5 болон түүнээс дээш)
  • Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1500-аас доошгүй үгтэй зохиомж
  • Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл гаргасан бол хавсаргаж болно.
  • Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, 2023 оны шинэчилсэн загварын дагуу анкет бөглөсөн байх /анкет татах/
  • GRE, NTS-GAT шалгалтын оноотой бол хавсаргаж болно.
  • Цахимаар анкет бөглөсний дараа өргөдлийн төлбөр болох 800 юань төлсөн баримтыг хавсаргах
  • Анкет бөглөсний дараа бүх материалын дижитал хуулбарыг ЦХХХЯ-нд ирүүлнэ.
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Шалгаруулалт:

Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Жежианы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

Холбоо барих хаяг:

Утас: 51 265104, 51 260636

Цахим шуудан: fr@mddc.gov.mn

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Other news

Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ Нэг цэгийн үйлчилгээнд менежментийн шинэчлэл хийж, операторын горимд шилжүүлэх ажлын хэсэг хуралдаж байна 2022.10.17 ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүд дээр ажилласан. Энэ үеэр үйлчилгээ авч байгаа иргэд нь бухимдалтай, үйлчилгээний менежмент учир дутагдалтай, төлбөр тооцооны цогц системгүй, урт дараалалтай байсан. Тиймээс энэ асуудлыг шийдэх менежментийн шинэчлэл хийж, Нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх шийдвэр гарган, ажлын хэсэг байгуулах тушаал гаргасан юм. Тус ажлын хэсгийг ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр ахалж, Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсэн орнуудын бүтэц, зарчмыг судалж, төрийн үйлчилгээг цахим системд суурилсан нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх санал, дүгнэлт боловсруулах юм.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЦХХХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн засаг даргын Тамгын газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, И-Монгол академи, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн төлөөллүүд багтаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

БНХАУ-ын Вуханы Их Сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ БНХАУ-ын Вуханы Их Сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна 2022.12.12 Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Вуханы Их Сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Вуханы Их Сургууль нь 1893 онд байгуулагдсан бөгөөд шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачлагчаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 8-д ордог бол дэлхийд 173-т ордог сургууль юм. Суралцах чиглэл: Магистрын зэрэг олгох хөтөлбөр: Schools Disciplines   School of Law International Law State Key Laboratory of Information Engineering in Surveying, Mapping and Remote Sensing Geodesy and Survey Engineering Photogrammetry and Remote Sensing Cartography and Geographical Information Engineering Докторын зэрэг олгох хөтөлбөр: Schools Disciplines   School of Law Environmental Law State Key Laboratory of Information Engineering in Surveying, Mapping and Remote Sensing Geodesy and Survey Engineering Photogrammetry and Remote Sensing Cartography and Geographical Information Engineering   Тэтгэлэгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил  Тавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар магистрын хөтөлбөрт өргөдөл гаргагч 35 нас хүрээгүй, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх; Ажлын туршлагатай байх; Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх; Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. ) Scholarship type: B University code: 10486   Бакалавр, магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх; Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, анкет бөглөж тамга даруулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж); Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (HSK 4 болон түүнээс дээш эсвэл IELTS 5.5 болон түүнээс дээш) Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Цагдаагийн газрын тодорхойлолт Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. Шалгаруулалт: Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Вуханы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс   Холбоо барих хаяг: Утас: 51 265104, 51 260636 Цахим шуудан: fr@mddc.gov.mn  ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр дэлхийн 193 орноос 32 дугаар байр, Дижитал өрсөлдөх чадварын индекс (WDC)-ээр 64 орноос 11 дүгээр байр, цахим хөгжлийн индексээр 18 дугаар байрт бичигддэг. МХХТ-ийн салбарт нь 43200 гаруй компанитай юм.