Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд албан хаагчидтай уулзалт хийлээ

2022.09.01

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, Дэд сайд Б.Болор-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар яамны албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт үүрэгт ажлыг нь хүлээлгэн өглөө.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцаж байсан Л.Энх-Амгалан шинээр томилогдсон сайд Н.Учрал болон дэд сайд Б.Болор-Эрдэнэ, төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нарт ажлын амжилт хүсэж, цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Яамны удирдлагууд шинээр томилогдсонтой холбогдуулан газар, хэлтсүүдийн бүтэц бүрэлдэхүүн, ажлын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцов.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд зарим мэдээллийг нээлттэй болгох талаар хуульчилсан. Энэ мэдээллийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлэх, одоогоор 266 мянган иргэнд тараагдаад байгаа тоон гарын үсгийг иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, хурдасгаж ажиллах, цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэж ажиллахыг нийт албан хаагчдад үүрэг болгож, хамтарч ажиллахыг уриалсан юм.

Other news

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх “Цахимд хэвшье” арга хэмжээ баруун бүсийн аймгуудад хэрэгжиж эхэллээ

ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хариуцлага, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.04.03) Говь-Алтай аймагт ажиллаж байна. “Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээ нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, зорилт, арга хэмжээг танилцуулахаас гадна аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж, дүгнэн, тулгамдаж буй асуудлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлог юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд уг арга хэмжээний зорилго оршиж байна. Цахимд хэвшье арга хэмжээ одоогоор говь болон хангайн бүсийн 7 аймагт амжилттай хэрэгжсэн бол цаашид зүүн, хойд, төвийн бүсийн аймгуудад үргэлжлэн хэрэгжих юм. Цахим хөгжлийн өдөрлөгт ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжил эзэмших талаар сургалт зохион байгууллаа

“Цахимд хэвшье” Digital_First_D1 арга хэмжээний хүрээнд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг нэгдсэн хөтөлбөрөөр сургагч багш нар зааж, мэргэжлийн инженерүүд зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн политехник коллежийн оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Цахим орчны зохистой хэрэглээ”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Технологийн дэвшил”, “Мэдээллийн системийн ач тус”, мэргэжил сонголтын талаар сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөв.