Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

EVENT

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

2021.04.21

Монгол Улсын Засгийн газар Google болон Apple компанитай хамтран дэлхийн 60 гаруй улс оронд 130 сая гаруй хүн ашиглаж буй EXPOSURE NOTIFICATION буюу COVID-19 ERDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлж, 4 дүгээр сарын 19-нд бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Тус системийн талаар Google компанийн зүгээс Монгол Улсад хандсан захидал ирүүлсэн бөгөөд уг захидалд Google компанийн засгийн газрын асуудал эрхэлсэн захирал Тэнзин Долма хэлэхдээ “Ковид-19 цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газарт Google болон Apple компаниас дэмжлэг үзүүлж, өөрсдийнхөө бүтээсэн, одоогоор хамгийн шилдэг гэсэн технологийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүллээ. Энэхүү систем нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх бөгөөд хэрэглэгчийн байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй гэдгээрээ давуу талтай. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэжээ. “We support the Government of Mongolia’s Communications and Information Technology Authority (CITA) in the launch of their COVID 19 Ersdel System as they work to counter COVID-19 and help Mongolia reopen. The COVID 19 Ersdel System uses privacy preserving technology from Google and Apple. Each user gets to decide whether or not to opt-in to Exposure Notifications; the system does not collect or use location from the device; and if a person is diagnosed with COVID-19, it is up to them whether or not to report that in the public health app. We will continue to support the work of the Government of Mongolia going forward.” – Tenzin Dolma, Director of Government Affairs & Public Policy COVID -19 ERSDEL нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем юм. Тодруулбал, хэрвээ та халдвартай хүнтэй 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан бол танд мэдэгдэл ирэх юм. Хэрвээ та android үйлдлийн системтэй гар утастай бол COVID-19 ERSDEL аппликейшнийг суулгах, харин iOS үйлдлийн системтэй гар утастай бол утасныхаа Settings руу ороод Exposure Notification -ийг идэвхжүүлэх юм. Мөн Bluetooth тохиргоогоо асаалтай байлгах шаардлагатай гэдгийг Google компанийн зүгээс зөвлөж буй. COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад амжилттай нэвтрүүлэхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Оном сан, Гэрэгэ системийн баг хамт олон чухал үүрэг гүйцэтгэлээ.

 

Other news

“Үндэсний радиог тоон технологид шилжүүлнэ”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Радио, телевизийн үндэсний сүлжээний Радио нэвтрүүлэх төв станцад өнөөдөр /2024.09.05/-д ажиллалаа. Монгол Улс 1934 онд орон даяар радио нэвтрүүлгийг дамжуулж ирсэн бөгөөд өдгөө 90 жилийн хугацаанд тус салбарт огт засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас радио долгионы тархалт муудаж, нийт нутаг дэвсгэрийн 55 хувьд л хүрч ажиллаж байна. Үндэсний радио гэдэг бол монгол орон даяар мэдээ, мэдээлэл тэрдундаа гамшиг осол, эрсдлийн мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй гол хэрэгсэл юм. Гэтэл өнөөдөр монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэд радиогоо сонсож чадахгүй хэмжээнд хүрсэн. Дэлхийн жишигт нийцсэн тоон системийн үйлчилгээнд шилжих тухай сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хөөцөлдсөн боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өдийг хүрсэн  гэдгийг Радио, телевизийг үндэсний сүлжээ УТҮГ-ын захирал Ж.Энхбат онцоллоо. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Радио нэвтрүүлэх төв станц бол Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнолын нэг хэсэг. Радио станцуудад сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл хийгдээгүйн улмаас түүхэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалтай байна. Иймд салбар хариуцаж байгаа сайдын хувьд радио станцуудыг тоон технологид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн технологийн шинэлэлийг сайжруулах, богино долгионы радиог суурин газруудад өргөжүүлэх зэрэг суурь ажлуудыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллая. Хүний нөөцийн асуудал бүх л салбарт тулгамдсан асуудал болж байна. Радио технологийн чиглэлээр төгсгөдөг сургууль, анги байхгүй болсон тул ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийнхантай хамтран суурь хичээлүүд дээр нь нэмэлтээр орох асуудлыг ойрын хугацаанд ярилцъя”  Үндэсний радиог тоон технологид шилжсэнээр нийт нутаг дэвсгэрийн 95 хувьд хүрч, 3.5 сая иргэн тогтмол радиогоо сонсох боломжтой болох юм.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хууль”-ийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төсөл нь орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах, хяналт тавих, хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд өнөөдөр (2023.12.08) тус хуулийн төслийн хэлэлцүүлгийг харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунд зохион байгууллаа. Монгол Улсад орон зайн өгөгдлийн санг бүрдүүлэх, ашиглах асуудлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж буй 13 хуульд давхардсан тоогоор 44 мэдээллийн сангийн зохицуулалт байгаа боловч хоорондын уялдааг хангах, орон зайд дүрслэгдэх өгөгдөл, мэдээллийн нэгдсэн системийг бий болгох, орон зайн өгөгдлийн нэгдмэл байдлыг хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хуулийн төсөл батлагдсанаар олон төрлийн мэдээллийн сангийн уялдаа, холбоог хангахад нэгдсэн стандартын дагуу бүрдүүлж, ашигласнаар төсвийн давхардал, мэдээллийн шинэлэг, баталгаатай байдал хангагдах ач холбогдолтой юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төв азийн бүсийн захирал Сзанна Харгитай тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа 2022.10.18 Монгол Улсын цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Европын Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 5 дугаар сарын 26-нд байгуулсан. Энэ санамж бичигт “Цахим Үндэстэн” баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүнд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл боломжуудыг тодорхойлох, дижитал дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим худалдааг хөгжүүлэх, дижитал бизнесийг дэмжих, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, төслүүд, хөрөнгө оруулалтын боломжийг судлах, шаардлагатай үед зохион байгуулалт болон түүнтэй холбоотой мэдээллээр хангах зэрэг чиглэлүүд багтсан. ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, дээрх санамж бичгийн хүрээнд болон яамнаас дэвшүүлсэн стратегийн зорилго, зорилтууд, Европын холбооны орнуудын сайн туршлагуудыг харгалзан үзэж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ