Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Авлигатай тэмцэх газарт 10 мянган хуудас “Шилэн” мэдээлэл хүлээлгэн өглөө

10 мянган хуудас баримт, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт өнөөдөр хүлээлгэн өгч, мөрдөн шалгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байна.

Засгийн газрын тусгай сангууд, тусгай зөвшөөрлүүд, тусгай хамгаалалттай бүс болон Нийслэл дэх газар олголтууд, төрийн өмчийн байруудын түрээс, барилга, байгууламж ашиглалтад хүлээн авсан улсын комисс, тэдгээрийн дүгнэлтүүд, төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүн гэх зэрэг иж бүрэн мэдээлэл үүнд багтаж байна.

АТГ-ын үйл ажиллагааны ачаалал их тул үнэн зөв, нотолгоонд суурилсан шийдвэрийг хурдан шуурхай гаргахад боловсруулсан, ангилсан, инфографиктай, статистик тооцоололтой мэдээллээр хангаж ажиллах нь чухал ач холбогдолтой.

Энэ бол технологиор авлигыг бууруулах үйл хэрэгт ЦХХХЯ манлайлал үзүүлж буй явдал юм.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оныг авлигатай тэмцэх жил болгон зарлаж “5Ш” ажиллагааг эхлүүлсэн. Үүний хүрээнд “Шил” ажиллагааг миний бие ахлан ажиллаж байна.

Өнгөрсөн 7 сарын хугацаанд Shilen.gov.mn-д төрийн 123 байгууллагаас 550 багц мэдээлэл хүлээн авч, тэдгээрийг 39 төрөлд ангилан 970,355 мөр мэдээлэл болгон боловсруулж, 5 сая гаруй хандалт авч, иргэдийн мэдэх эрхийг хангаж, МУ-д анх удаа нээлттэй мэдээллийн нэгдсэн санг бүрдүүллээ.

Нээлттэй ил тод байдлыг бий болгож хүнд суртал, хээл хахууль, хуйвалдааныг таслан зогсооход та бидний хамтын ажиллагаа чухал.

“Шил” ажиллагаа иргэн нь мэдээлэлтэй бол илүү эрх мэдэлтэй байх нээлттэй нийгмийн үнэт зүйлийг баримталж, авлигын эсрэг тэмцэлд олон нийт идэвхтэй оролцон шууд хараа хяналтаа тавихад технологийн шийдлээр туслах үндсэн зорилготой билээ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. ​Төр-Хувийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ