MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Азийн хөгжлийн банктай цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг батлуулсанд талархал илэрхийлээд,төслийн хэрэгжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгааг болон Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

​Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны манлайлал дор Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байгааг онцлоод, цаашид АХБ-ны зүгээс цахим шилжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Бусад мэдээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна

ҮЙЛ ЯВДАЛ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна 2022.01.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур

Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг

ҮЙЛ ЯВДАЛ Банк, санхүүгийн үйлчилгээнд төрөөс олгох лавлагаа тодорхойлолтыг хэвлэж ирэхийг шаарддаг нь иргэдийн бухимдлыг төрүүлдэг 2022.11.17 Тиймээс төрийн мэдээлэл солилцооны систем ашиглах гэрээ байгуулсан