MNG

MNG

EVENT

Азийн хөгжлийн банктай цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллана

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг батлуулсанд талархал илэрхийлээд,төслийн хэрэгжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгааг болон Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

​Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин Фаны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны манлайлал дор Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байгааг онцлоод, цаашид АХБ-ны зүгээс цахим шилжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Other news

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

Бүгд Найрамдах Казахстан Улсын “Astana hub” технологийн паркийн 2023.02.02-04-ний өдрүүдэд зохион байгуулсан “Digital Almaty 2023” форумд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцсон. Сайд энэ

Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи, Шуудангийн салбарын түүхэн замнал 2020.10.30 Аливаа салбар, салбарынхаа үүсэл хөгжлийн ойг тэмдэглэхдээ түүний туулж өнгөрүүлсэн түүхэн замналыг