Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

АНУ-д болох “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022”-д оролцох хүсэлтэй компаниудыг бүртгэж байна

2021.12.24

Монгол Улсыг гадаадад сурталчлах, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2022” цогц арга хэмжээ АНУ-д 2022 оны 2 дугаар сарын 28-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд болох гэж байна. Тус арга хэмжээг ХХААХҮЯ, ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, УУХҮЯ, ЭХЯ, ҮХГ, ЖДҮГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон холбогдох мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Тус арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулалтын форум”, хөрөнгө оруулагчдад “Төсөл танилцуулах VIP уулзалт” -ыг Үндэсний хөгжлийн газраас хариуцан зохион байгуулж, улс орны эдийн засагт хувь нэмэр оруулахуйц, стратегийн ач холбогдолтой төслүүд, дунд болон мега төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулан, сурталчлахаар төлөвлөж байна. Иймд Монгол Улсын нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай, АНУ-ын болон олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах боломжтой төслүүдийг тодорхойлж, үндсэн арга хэмжээний өмнө төслүүдийг бэлтгэн, АНУ-ын талд сурталчлан, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэж байгаа тул төслөө 2022 оны 1 дүгээр сарын 5-ны дотор tsetsegmaa.d@nda.gov.mn хаягаар ирүүлж, тус арга хэмжээнд оролцохыг урьж байна. Хамрах хүрээ: Үйлдвэр Хөдөө, аж ахуй Газар тариалан Эрчим хүч Барилга, Тээвэр Соёл, урлаг Аялал жуулчлал Харилцаа холбоо Мэдээллийн технологи Эрүүл мэнд Финтек Банк, санхүү Уул уурхай Төслийн загварыг бөглөж ирүүлнэ үү. Арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3skDXJe авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 88008161 утсаар лавлана уу.

“e-Mongolia” өнөөдөр иргэд, олон нийтэд мэдээлэл, заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Төв шуудангийн 1 давхарын танхимд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг 10.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд иргэд улсын бүртгэл, хөдөлмөр, нийгмийн халамж, хуулийн этгээдтэй холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой юм. Тодруулбал,

  • 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх удаа авах гэж буй залуучууд
  • 25 болон 45 насанд хүрсэн иргэний үнэмлэхээ сунгуулах гэж буй иргэд
  • Өөрийн болон хүүхдийн гадаад паспорт захиалах
  • Хуулийн этгээдийн нэр авах
  • Хуулийн этгээдийн түр данс нээх
  • Тоон гарын үсэг авах
  • Нийгмийн халамжийн 31 үйлчилгээнүүдийг зөвхөн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөгт дээр ирснээр та авах боломжтой юм.

Үүний зэрэгцээ, хөгжөөнт уралдаан, тэмцээнд оролцож, ялагч болох боломжтой.

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Батцэцэгийг томиллоо. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нь 2007 оноос хойш улсад 16 жил, төрийн байгууллагад 14 жил ажилласан туршлагатай юм. Боловсрол: 2002-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн, Хууль Зүйн Сургууль эрх зүйч бакалаврын зэрэг 2014-2015 онд “University of Melburne” Австрали улс, Хууль зүйн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Мэргэшил: 2020.06-2020.08 Удирдлагын академи, Төрийн албаны сургууль, Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт 2014 оноос Монголын Хуульчдын Холбоо, Хуульчийн мэргэшүүлэх багц сургалтуудад хамрагдаж мэргэшсэн. Ажлын туршлага: 2007-2011 онд Хүний эрхийн үндэсний комисст референт, ахлах референт 2011-2018 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээс Хуулийн хэлтсийн дарга 2018-2020 онд Капкорп Монголиа ХХК хуулийн зөвлөх 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ахлах референт 2021-2022 оны 09 сар Улсын Их Хурлын Тамгын газар УИХ-ын гишүүний зөвлөх 2022 оны 09 сарын 02-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  Төрийн захиргааны удирдлагын газрын дарга 2023 оны 01 сарын 12-ны өдрөөс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг давхар хашиж байсан юм.

“Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нар энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзаж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн асуудлаар санал солилцлоо. Өвөрхангай аймаг нь “Цахим-Өвөрхангай 2” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд холбогдох яамнаас бодлого арга зүйн зөвлөгөө авах шаардлага байгааг онцолж, хамтран ажиллахаар боллоо. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах, тэдний мэдээллийн систем болон сүлжээний аюулгүй байдлыг сайжруулж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвших, интернэтийн хамрах хүрээг өргөжүүлж, иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр саадгүй авах нөхцөл сайжрах зэрэг томоохон үр дүнг хүлээж байгаа юм.