Авлигын эсрэг “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж мэдээлэл нь хаалттай төрийн байгууллагуудад иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өгч байгаа юм.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/340834461_173690225596848_6718768774752409014_n-1024x683.jpg)
Энэ хүрээнд Салбарын хяналтын газрын дарга С.Ганзориг өнөөдөр /2023.04.11/ Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллаж хугацаатай үүрэг өглөө.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/340288484_1276915863262608_433760469937342973_n-1024x683.jpg)
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу төрийн байгууллагууд мэдээллээ ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй юм.
![](https://mddc.gov.mn/wp-content/uploads/2023/04/340777519_1062973131773207_6108531497081823961_n-1024x683.jpg)