MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кондо Масанориг өнөөдөр /2023.07.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайд Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа танилцууллаа.

Мөн төрийн 1000 гаруй үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд үзүүлж, “Цахим аймаг” бодлогын баримтлах чиглэлийг тодорхойлж, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байгааг онцоллоо. Энэ хүрээнд бусад гишүүн орнуудаас сайн туршлагыг хуваалцаж, зөвлөх үйлчилгээ авах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Кондо Масанори: АНДЦХБ энэ жилээс эхлэн APT Web Dialogue платформоор дамжуулан шинээр хөгжиж буй технологиуд сэдвүүдийн хүрээнд гишүүн орнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Монгол Улс энэ хэлэлцүүлэгт цахим шилжилтийн сайн туршлагаа хуваалцах боломжтой. Мөн АНДЦХБ-ын 2024-2026 оны Стратегийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Үүнд санал, санаачилгаа ажлын хэсгээр дамжуулан төлөвлөгөөнд тусгуулж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.

АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү ажлын айлчлал нь Монгол улс болон Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагын хоорондын харилцаа холбоо, гишүүн улс орнуудын бодлого, зохицуулалтын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудтай танилцлаа

Дархан-Уул аймаг орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэхээр “Ухаалаг-Дархан”, “И-Дархан”, “Цахим-Дархан” гэсэн 3 дэд хөтөлбөр хэрэгжүүлж, “Жишиг цахим аймаг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд:

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Өвөрхангай аймагт үргэлжилж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбат, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Батбаяр нарын ахалсан ЦХХХЯ, Төрийн цахим үйлчилгээний

Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо 2021.06.23 Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ