Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Гашуунсухайт боомтын цагаан хад суурьшлын бүсэд “төрийн цахим үйлчилгээний хурдан” цэг нээлээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын Цагаан хад суурьшлын бүсэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээлээ. Ингэснээр тус бүсэд ажиллаж, амьдарч байгаа 23 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг хамгийн ойр цэгээс хурдан, шуурхай авах боломж бүрдлээ.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдаад 3 сар болж байна.

Тус байгууллага нь өнөөдрийн байдлаар Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 14 цэгт нээгээд байна. Мөн хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа төрийн үйлчилгээг хүргэхээр БНСУ-ын Сөүл хотын дипломат төлөөлөгчийн газар, хөдөлмөр халамжийн үйлчилгээний төв, Пусан хотын дипломат төлөөлөгчийн газар, Австрийн Вена хотод Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг байгуулсан.

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Өнөөдрийн байдлаар нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 ондоо үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэнэ. Энэ ажлыг нэн яаралтай хийхэд Цахим хөгжил, харилаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монгол академи УТҮГ зэрэг байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллаж байна. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, хүртээмж, тоог нэмэгдүүлж, 1000-д хүргэж иргэдэд орон зай цаг хугацаанаас үл хамаарч төрийн үйлчилгээг цахимаар хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хамгийн ойр цэгээс авах боломж бүрдэнэ.

Цаашид төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Монгол Улсаас хилийн чанадад дахь 47 дипломат төлөөлөгчийн газар, нийслэлийн хэмжээнд 61 цэг, 21 аймагт 4,5 дугаар саруудад ээлж дараалан нээх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Тус цэгүүд байгуулагдсанаар иргэд “ХУРДАН” гэсэн брендбүүк бүхий хаягжилттай газраас төрийн үйлчилгээг хамгийн ойроос авах боломж бүрдэх юм.

Бусад мэдээ

Үндэсний хэмжээнд  өрнүүлж буй “Цахимд хэвшье”  цахим хөгжлийн өдөрлөг Дорнод аймагт зохион байгуулагдаж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” аяны ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын албан хаагчид “Эрсдэлд суурилсан дотоод аудит”-ын чиглэлээр чадавхжиж байна 2022.11.25 ЦХХХЯ-ны Хяналт шинжилгээ,

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ