MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Үндэсний хэмжээнд  өрнүүлж буй “Цахимд хэвшье”  цахим хөгжлийн өдөрлөг Дорнод аймагт зохион байгуулагдаж байна

Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой мэдээлэл технологийн нэгдсэн арга хэмжээ “Цахимд хэвшье” аяны ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж бүсчилсэн хөгжлийн хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээг танилцуулж байна.

 Энэхүү өдөрлөгийн хүрээнд аймаг, орон нутаг дахь  цахим  шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ зөвлөмж, мэдээллийг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлог.

Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэхэд уг өдөрлөгийн ач холбогдол оршиж байна.

Дорнод аймгийн хувьд 13 сум шилэн кабельд холбогдсон ба энэ онд “Нэгдсэн хяналтын сервер”-ийн төвийг байгуулж, Чойбалсан хотын 220 байршилд нэмэлтээр нийт 900 камер суурилуулахаар төлөвлөөд байна. Аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д 25 байгууллагын 73 үйлчилгээ холбогдсон.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам бүсчилсэн хөгжлийн хүрээнд  өнгөрсөн хугацаанд говь, хангай, баруун бүсийн аймгуудад тус арга хэмжээг зохион байгуулсан бол цаашид хойд болон төвийн бүсэд үргэлжилнэ.  

Бусад мэдээ

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина

ҮЙЛ ЯВДАЛ Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина 2022.09.16 Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж

“Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнөж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” нэгдсэн арга хэмжээ Ховд аймагт хэрэгжиж байна

Цахим шилжилт аймаг, орон нутагт бодитоор хэрхэн хэрэгжиж байгаа, иргэд цахим хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадаж байгаа эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрч

“Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын Зөвлөх Б.Ганбатын ахалсан Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.