MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Дундговь аймгийн төрийн албан хаагчид, иргэдэд ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, холбогдох хууль, зөвлөмжийн талаар танилцуулав

“Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт өнөөдөр (2023.10.06) ажиллаж байна.

Өнөөдрийн Танилцуулга мэдээлэл, сургалтын үйл ажиллагааг тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нээж, ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийг танилцууллаа.

Үргэлжлүүлэн ТЦҮЗГ-ын Нийслэл хариуцсан дарга Г.Өнөрцэцэг “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийн талаар мэдээлэл өгсөн бол Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Хулан тус аймгийн “Цахим шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээ”-ний талаар мэдээллээ.

Дундговь аймгийн тухайд 15 сум, 68 багийн 47 мянга гаруй хүн амтай бөгөөд аймгийн хэмжээнд бүх сумд 100 хувь шилэн кабелийн сүлжээнд холбогдсон онцлогтой.

Цахим шилжилтийн хүрээнд Shilen.gov.mn цахим платформын үнэлгээ 47,3 хувиас 88,88 хувь болж өсчээ. Мөн аймгийн хэмжээнд нийт 33300 иргэнийг тоон гарын үсэгтэй болгохоор зорьж буйгаас одоогоор 18800 буюу 57 хувь нь тоон гарын үсэгтэй болсон байна. Түүнчлэн И-Монгол академи” УТҮГ-тай хамтран орон нутгийн 9 байгууллагын 64 үйлчилгээг цахимжуулан операторын системд нэгтгэжээ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт ажиллаж байна

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ЦХХХ-ны Дэд сайд

Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

ҮЙЛ ЯВДАЛ Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа 2022.10.13 Дэлхийн ихэнх улс оронд өргөн ашигладаг шуудангийн нэгдсэн код нь (postal code)-9