Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

“Кансат-2023” үндэсний VI тэмцээний шилдгүүд тодорлоо

Цахим хөгжил харилцаа холбооны яам, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Спэйс Академи, Монголын Сансрын Технологийн Холбоо хамтран зохион байгуулсан “КАНСАТ-2023” үндэсний VI тэмцээний дүн гарч, шилдгүүдийн шагналыг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр (2023.06.17) Шинжлэх ухааны академид боллоо.

Тэмцээн КАНСАТ болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, тэмцээний эцсийн шатанд Кансат төрөлд 11 баг, Буцагч төрөлд 7 багийн оюутан, залуус бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул болон өөрөө явагч роботоороо нисэх бэлэн байдлын үзлэгийг давж хөөргөх эрхээ аван өрсөлдсөн юм.

Тэмцээний шилдгүүдээр Кансат төрөлд:

📍Тэргүүн байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг

📍Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “Voyager 0” баг

📍Гутгаар байр: ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль “GIANT” баг

📍Тусгай байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “Gravity Falls” баг

Буцагч төрөлд:

📍Тэргүүн байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “PI23” баг

📍Дэд байр: МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “NUMSAT” баг

📍Гутгаар байр: ШУТИС – ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг

📍Тусгай байр: Шинэ Монгол Технологийн Коллежийн “NEW ROBO” багууд тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр: Mongolsat Networks

Ивээн тэтгэгчээр: ДДэшТВ | Тусламж | Мэдээлэл (албан ёсны групп)

Инженер Геодези ХХК / Engineering geodesy LLC

Бусад мэдээ