MNG

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллийг оролцуулан байгуулсан.

Ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд өнөөдөр (2024.01.05) төсөл танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хуулийн төсөлд ХХЗХ-оос оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн саналыг, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн судлаач, менежер Я.Сувданчимэг “Үндэсний роуминг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломж” судалгааны ажлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийв.

Уулзалтаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи Мобайл ХХК, Ондо ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 30 орчим холбогдох албаны төлөөлөл танилцуулга, мэдээллийн хүрээнд санал солилцлоо.

Бусад мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан хөрөнгө оруулалтын асуудлаар чууллаа 2022.03.17 Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар өнөөдөр хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй нэг

МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДЫН АЛБАН ДААЛГАВРЫН ДАГУУ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ ТУСГАЙ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газар “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоол батлагдаж, “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж “Шилэн” ажиллагааг эхлүүлсэн. 2023 оны

“Харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний бодлогын асуудлууд” ​хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Мэдээлэл, холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгчдэд тулгарч байгаа асуудал, бүх нийтийн үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн олон улсын туршлага, манай улсын үүргийн сангийн бодлого, эрх зүйн зохицуулалт, хэрэгжүүлж