MNG

MNG

EVENT

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, үнэлгээнд тулгуурлан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллийг оролцуулан байгуулсан.

Ажлын хэсгээс Харилцаа холбооны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайланг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, салбарын үйлчилгээ эрхлэгчдийн дунд өнөөдөр (2024.01.05) төсөл танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын талаар, Харилцаа холбооны зохицуулах хорооны Ажлын албаны дарга А.Лувсан-Очир хуулийн төсөлд ХХЗХ-оос оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн саналыг, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн судлаач, менежер Я.Сувданчимэг “Үндэсний роуминг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх боломж” судалгааны ажлын талаар тус тус танилцуулга, мэдээлэл хийв.

Уулзалтаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК, Жи Мобайл ХХК, Ондо ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 30 орчим холбогдох албаны төлөөлөл танилцуулга, мэдээллийн хүрээнд санал солилцлоо.

Other news

Мэргэшсэн зөвлөхийн ажилд урьж байна

ЦХХХЯ-наас “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050”-ын зорилт, “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “CHINGGIS” төлөвлөлтийг олон улсын цахилгаан холбооны байгууллагад 2022

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Тус ажлын хэсэг өнөөдөр (2023.10.05) Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Хишигбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сувдаа нартай