Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

ХХМТГ-ын хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор санаачлан, хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон нэгдэж, Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр Бумбатын рашааны ойр орчимд 80 гаруй мод тарилаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үеэр Ойн судалгаа, хөгжлийн төвийн хамт олон моддыг хэрхэн тарих, цаашид арчлах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан бөгөөд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхан 4.4 сая модыг тарихыг уриалсан юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь нэн хүнд буюу цөлжилтөд өртсөн судалгаа бий бөгөөд “Тэрбум мод” хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал нэн хүнд хэлбэрээр өртсөн 129 сая га талбайн хэмжээг 4 хувиар бууруулах боломжтой юм байна. Иймд үндэсний хөдөлгөөнийг дэмжиж иргэн бүр ногоон хөгжлийн төлөө гар бие оролцохыг уриалж байна.

Бусад мэдээ

Ажлын байрны зар

ҮЙЛ ЯВДАЛ Ажлын байрны зар 2022.05.10 Цахим хөгжил, харилцаа холбооны яам дараах ажлын байрыг зарлаж байна. Үүнд: Хиймэл оюун ухаан Блокчейн Big Data чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан шинжээчийг ажилд авна. Жич: Зайнаас болон өөр улсаас ажиллах боломжтой. CV илгээх и-мэйл хаяг: hr@mddc.gov.mn Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Ухаалаг засаг-2” төслөөр 360 зөвшөөрлийг цахимжуулна

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг-2” төслийн талаар Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Guangzhe Chen-тэй ажил хэрэгч уулзалт хийлээ. E-Business платформыг хөгжүүлж орон зай, цаг хугацаанаас үл хамаарч иргэд зөвшөөрлийг онлайнаар авах нөхцлийг бүрдүүлнэ. Зөвшөөрлийн хуулийн дагуу 1700 гаруй байсан зөвшөөрлийг 360 болгож багасгаж хувийн хэвшилд ээлтэй, иргэдэд нээлттэй орчныг амилуулах нь бидний үүрэг. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгчид хандан кибер аюулгүй байдлыг хангах нь мартаж үл болох асуудал гэдгийг онцлон, дэд бүтцээ бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж тус төслийг мэргэжлийн яам ухаалгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээ хариуцлагатайгаар хэллээ. Цаасан хүнд суртлаас цахим хөнгөн сурталыг бий болгох ажлуудын өмнө сорилт бэрхшээлүүд тулгарах ч төрийн төлөө зүтгэсэн он цаг хугацааны үнэнийг ирээдүй цаг тодхон илтгэнэ гэдэгт би огт эргэлздэггүй.

ИЦББХ: “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2021 оны гүйцэтгэлийн дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарсан гэв

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов. test Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан танилцууллаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгаа гэлээ.