Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.

MNG

Search
Close this search box.
Search
Close this search box.

MNG

ҮЙЛ ЯВДАЛ

Хөдөө, орон нутгийн эмч нарын цахим ур чадварыг сайжруулна

2022.02.21

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар уулзлаа. Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи нь энэ 2022 онд бүх аймгуудын нутгийн захиргааны үйлчилгээнүүдийг цахимжуулахын зэрэгцээ, хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд аймгийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг сайжруулах, “Цахим эрүүл мэнд” төслийн ажлыг эрчимжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцов.

Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” платформд эрүүл мэндийн салбарын 14 үйлчилгээ нэгтгэгдсэн байгаа бөгөөд эрүүл мэндтэй холбоотой давхардсан тоогоор 4.9 сая үйлчилгээг иргэд цахимаар авсан байна.

Тодруулбал, иргэд E-Mongolia аппликэйшн болон www.e-mongolia.mn сайтын тусламжтайгаар лавлагаа шатлалын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд цаг захиалах болон захиалсан цагаа цуцлах боломжтой болсон. Мөн 2016 оноос хойших хугацаанд дээрх эмнэлгүүдэд өгсөн шинжилгээний хариугаа цахимаар харах боломжтой болсон.

Бусад мэдээ

#Цахимд_Хэвшье_Сэлэнгэ_Экспо

Экспо: “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниуд болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж мэргэжлийн баг зөвлөх үйлчилгээ өгч ажиллалаа.

Цахимд_Хэвшье_Өвөрхангай

“Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл Өвөрхангай аймгийн ЗДТГ, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагууд, үүрэн телефоны оператор болон бусад жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний газрын эздэд орчин үеийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна.

Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний судалгаанд 235 иргэн, төрийн албан хаагч хамрагдав

Цахим шилжилтийг аймаг, орон нутагт эрчимжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүй, бодлогын дэмжлэг үзүүлэх зорилго бүхий ЦХХХЯ, ТЦҮЗГ-ын хамтарсан ажлын хэсэг 10 дугаар сарын 06-ны өдөр Булган аймагт ажиллалаа. “Цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээг хийх зорилгоор Иргэдийг Төрийн үйлчилгээний цахимжилтийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, Төрийн албан хаагчдыг Бэлэн байдлын судалгаа, Тус аймгийн удирдлагуудыг Цахим шилжилтийн стратегийн хэрэгжилтийг үнэлэх судалгаа буюу цахимжилтийг үнэлэх гурван төрлийн судалгаанд тус тус хамруулав. Дээрх судалгаанд 150 иргэн, 85 төрийн албан хаагч буюу нийт 235 хүн хамрагдаж, асуулгад хариулсан байна.